Ажлаасаа чөлөөлөгдсөн 29 дүгээр сургуулийн захирлыг эргүүлэн томилжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 06

Өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль болох Сүхбаатар дүүргийн 29 дүгээр дунд сургуулийн сурагчид хичээл хаялт зарласан. Тодруулбал, сургуулийн сонсголын бэрхшээлтэй сурагчид бусдын адил чанартай боловсрол эзэмших, эх хэл болох дохионы хэлээ чадварлаг эзэмшсэн багш нараар заалгах хүсэлтээ сургуулийнхаа захиргаанд удаа дараа тавьж байсан юм.

БСШУСЯ-наас ажлын хэсэг байгуулж тус сургуулийн үйл ажиллагаа болон багш нарын ур чадварын байдлыг шалгасан байдаг. Ажлын хэсгийн дүгнэлтээр нийслэлийн төрийн өмчийн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон юм. Тиймээс Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж нийслэлийн Төрийн өмчийн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг 2017 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь халсан байдаг.

Тэгвэл  ажлаасаа халагдсан 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг үүрэгт ажилд нь эргүүлэн томилсон талаар эх сурвалжууд мэдээлээд байна.  Одоогоор ямар шалтгаанаар ийнхүү томилсон эсэх нь тодорхойгүй байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б(202.179.25.141) 2017 оны 10 сарын 07

Ажлаас чөлөөлдөг буцаагаад авдаг дунд нь баахан мөнгө гаргаж хохирол гаргадаг буруутай этгээдээр төлүүлнэ гэдэг боловч биелүүлдэггүй төсвөөр тоглогчидыг яах ёстой бэ?

0  |  0
Mm(93.231.133.75) 2017 оны 10 сарын 06

Yana daa owoo hahuul uchdur sda chin

0  |  0
zochin(202.9.42.40) 2017 оны 10 сарын 06

buruugui l bolood tomilogdoj bgaa yum bhaa biz dee

0  |  0
Top