БНСУ-д гадаад оюутнуудыг үйлдвэрт ажиллахыг хориглолоо

2017 оны 10 сарын 09

БНСУ-д сурч буй гадаад оюутнуудыг үйлдвэрт цагаар ажиллахыг хориглож байгаагаа тус улсын Хууль зүйн яамнаас 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр албан ёсоор танилцуужээ. Уг шийдвэр нь солонгосын их, дээд сургуульд бакалавр, магистрын зэрэг горилогчид, мөн хэлний бэлтгэлд хамрагдаж буй бүх гадаад оюутанд хамаарах аж.

Ийнхүү хориг тавих болсон нь дотоодын хөдөлмөрийн зах зээлд гадаад оюутнуудын эзлэх хувь өндөр болж, өөрийн орны иргэдийн ажлын байрыг хомсдож байгаатай холбоотой гэнэ.

БНСУ-д оны эхний 8 сарын байдлаар манай улсын 6,420 оюутан суралцаж буйгаас хэлний бэлтгэлд 3,242, үндсэн ангид 3,178 оюутан тус тус суралцаж байна. Тус улсад сурч буй манай оюутнуудын тоо жил бүр өсч буй бөгөөд 2015 онд 4847, 2016 онд 6000 оюутан суралцаж байжээ.

Иймд манай оюутнууд суугаа орныхоо хууль дүрмийг чандлан дагаж мөрдөх, хууль бусаар хөдөлмөр эрхлэхээс зайлсхийхийг Гадаад харилцааны яамнаас анхаарууллаа.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОчин(202.72.245.194) 2017 оны 10 сарын 09

Оюутан юм бол ажил хийгээд яаж сайн сурах бэ дээ,

0  |  0
Top