Эрүүгийн хуулийн тэгшитгэлийн аргачлалыг тайлбарлах нь

2017 оны 10 сарын 17

 

  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 
Шүүхийн мэдээллийн технологийн 
хэлтсийн дарга Д.Мөнхзориг

2015 онд батлагдсан шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд: "1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. 2.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй. 3.Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна.” гэж заасан. Энэ хуулийн дагуу улсын хэмжээнд анхан шатны шүүх буюу дүүрэг, сум дундын шүүхүүд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлөх, оногдуулсан ял нь тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал дүйцүүлэн хасах асуудлыг өнгөрсөндолдугаар сард шийдвэрлэсэн. Одоо ч анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг хянаж, ялаас чөлөөлөх, дүйцүүлэн хасах асуудлыг шийдвэрлэж байна.

2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид, нийслэлийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, тухайн нутаг дэвсгэрт нь хорих анги байрладаг анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийн нийт 90 төлөөлөл болон онлайнаар орон нутаг дахь шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид оролцсонхууль буцаан хэрэглэх тухай захирамж боловсруулах аргачлалын талаарх хэлэлцүүлэгт миний бие өөрийн боловсруулсан хуулийн тэгшитгэлийг танилцуулсан юм. Ингээд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нийт шүүхүүд рүү тэгшитгэлийн файлыг явуулж 7 дугаар сарын эхний өдрүүдэд анхан шатны шүүхүүд энэ тэгшитгэлийг ашиглан 1500 орчим хүнийг ялаас чөлөөлж, 3000 орчим ялтны ялыг дүйцүүлэн хассан тоо баримт байна. Шүүхээс гадна албан болон албан бус шугамаар хувь хүн, хуулийн этгээдүүд тэгшитгэлийн файлыг авсан боловч сар өдрөөр нь харуулдаг болох гэх мэт боловсронгуй болгох санал ирснээс аргачлал зөв эсхүл буруу гэх мэт шүүмжлэл огт ирээгүй байна.

     Ингээд хуулийн тэгшитгэлийг хэрхэн гаргасан талаар зураг болон жишээ дээр тайлбарлая. Миний гаргасан тэгшитгэлийн хувьд маш энгийн арга бөгөөд шинэ, хуучин хуулийн ялын интервалыг оруулж шинэ, хуучин хуулийн ялыг интервалыг 100 тэнцүү хэсэгт хуваан харгалзуулсан юм. Ингэснээр шүүгчид тухайн үед өгч байсан ялын хэмжээ шинэ хуулиар тоон утга нь ямар болсныг мэдэх боломжтой болж эдлээгүй үлдсэн ялыг өөрсдөө тооцох боломжийг бүрдүүлсэн.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top