2018 оны төсөв: 37 мянган оюутанд зээл олгоно

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 14

УИХ-ын өнөөдрийн чуулганаар  2018 оны төсөв”, “Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсөв”-ийн төслийг хэлэлцэн баталлаа.

Боловсролын салбарт 1632.3 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ нь нэгдсэн төсвийн нийт зарлагын 16,9 хувийг эзэлж байгаа юм.

Сурах, суралцах материаллаг үндсэн хэрэгцээг хангах бодлогыг эн тэргүүнд тавьж,  чиг болгон баримталсан байна. Үүнд

  -Сургууль 3 ээлжгүй болно. Улсын хэмжээнд нийт 82 сургууль баригдана. Он дамнасан сургууль, дотуур барилгыг барьж дуусгана.


 

-Цэцэрлэгт хүүхдээ хамруулахын тулд сугалаанд найдахгүй болно. Улсын хэмжээнд нийт 127 цэцэрлэг баригдана. Он дамжсан цэцэрлэгийн барилгыг барьж дуусгана.

 


2016-2017 хичээлийн жилд 120 мянган оюутан суралцаж байна. Үүнээс 16 мянга оюутан өнгөрөгч 10 сарын байдлаар сургалтын төлбөрөө төлөөгүй байна. Иймд оюутны боловсролын зээл олгоно гэж 2018 оны төсөвт тусгажээ. Ингэхдээ Арилжааны банкаар бус Боловсролын зээлийн сангаар дамжуулан чирэгдэл багатай, эргэн төлөх хугацаа тавиу зээлийг 37 мянган оюутанд олгох аж.


Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top