Англи улстай ”гэрлэсэн” аугаа эмэгтэй

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 17

Дэлхийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн түүхэн хүн бол Английн Хатан хаан Элизабет. Тэрбээр 1558 оны 11 дүгээр сарын 17-нд буюу энэ өдөр Английн хатан хаан болж байжээ. Элизабет Английн хаан VIII Хенри болон түүний хоёрдугаар хатан Энн Болейн нарын охин юм. Түүнд титэм гардуулах ёслол Вэстминстерийн Ордонд 1559 оны 1 сарын 15 өдөр болсон байна. Хатан хаан I Элизабет католик болон протестант /Протестант (англ. Protestantism) урсгал нь Католик шашин дотроос гарч ирсэн урсгал юм. 17-18-р зууны үед баруун Европын орнуудад шинэчлэлтийн хөдөлгөөн гарсан. Энэ үеийг түүхэнд Шашны шинэтгэлийн үе гэдэг. Нийгэм, улс төрийн амьдралд шинэчлэлтүүд гарсан бөгөөд Католик сүмийн зэрэгтнүүд шашны хүрээнээс халин улс төрийн хүрээнд очсон нь Европчуудын дургүйцлийг хүргэж байлаа./ хамтад нь зөвшөөрсөн ба хүмүүсийг аль шашинд итгэж байгаагаасаа болж шийтгэл амсахыг үл сайшаасан байна. Харин сүмийн дүрэм журмыг сахих талд хатуу чанга хандаж байжээ.

Хатан хаан Элизабет нь хүнтэй гэрлэж байгаагүй бөгөөд өөрийгөө Англи улстай гэрлэсэн гэж хэлсэн байдаг. Тэрээр 40 жил хаан ширээг барьсан бөгөөд түүний хаан ширээнд заларсан үеийг Алтан зуун гэж нэрлэдэг. Түүний төр барих хугацаанд Англи улс маш хурдацтайгаар хөгжиж, тухайн үедээ хамгийн өндөр хөгжилтэй орон байсан байна. Тэрээр үр хүүхэдгүй байсан тул нас барахдаа авга эгчийнхээ гуч хүү Шотландын хаан Жеймсийг өөрийн залгамжлагчаар зарласан бөгөөд энэ нь Англи, Шотланд улс нэгдэх, цаашлаад Британийн арал нэгдсэн нэг улс болох, хожим Британийн эзэнт гүрэн байгуулагдахын эх үндэс байлаа.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top