Өвлийн цагт багаажинд заавал байх ёстой таван зүйл

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 19

 1. Нөөц аккумлятор эсвэл холбогч утас

Дээрх хоёрын багажиндаа авч хийснээр та аккумляторын цэнэг дуусах үед толгой өвдөхгүй.   Нөөц аккумляторын тусламжтай автомашинаа хэзээ ч, хаана ч асааж чадна. Харин холбогч утсаар бусдын машины аккумулятораас автомашинаа асааж болно. Энэ нь өртөг багатай. 

2. Мөс, цан арилгагч

Төмөр хөлгөө гадаа хонуулаад, өглөө машиныг тань битүү цан хүүрэг цохичихсон байдаг бол цан арилгагч шингэн цацчихад л болно. Даавуу, хусуураар арилгах гэж ажил удахгүй амар байдаг. Тэгээд ч автомашинд сэв суулгахаас зайлсхийж чадна. 

3. “Хурдан асаагуур”

Өвлийн цагт хөдөлгүүрийг хурдан асаах зориулалттай ийм зүйл дэлгүүрүүдэд бий. Үүнийг хэрэглэснээр аккумуляторын эдэл­гээний хугацааг уртасгах сайн талтай.  

4. Хусууртай сойз

Хүйтний улиралд энэ бол зайлшгүй хэрэгтэй зүйлийн нэг. Харин сойзоо сонгохдоо зөөлөн үстэй сонгоорой. Харин хусуур нь хуванцар биш, резин байвал сайн.  

5. Дэвсгэр резин, жижиг хүрз

Иржгэр хээтэй, резин дэвс­гэр өгсүүр замд дугуй хальтрах үед аминд орно. Дэвсгэрээ дугуйн дороо ивсэнээр ямар ч гөлгөр газраас шарвахгүйгээр гараад явчихна. Түүнчлэн нуувч ухдаг жижиг хүрз олоод хийчихвэл бүр ч сайн.  

Багажинд юу байх ёсгүй вэ?

Автомашинд зайлшгүй байх ёстой зүйлсийн дунд багажинд хадгалахад тохиромжгүй зүйлс бас бий. Цоожны шингэн, гал унтраагч, эмийн санг өвлийн цагт салон дотроо авч явах нь зөв. 

Энэ зөвлөгөө ёсоор машинаа бэлтгэчихсэн байхад гадаа хэдий хүйтэн байлаа ч та холын замд юу алзах вэ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Даваа. (122.201.24.209) 2017 оны 11 сарын 20

Түлш бензин дүүрэн явах. Нөөц дугуй. Дугуй хийлэх насос. Шүдэнз.

0  |  0
Ганбаа(103.57.92.31) 2017 оны 11 сарын 19

Нэгдүгээрт банк дүүрэн шатахуун, хоердугаарт нөөц дугуй, гуравдугаарт нөөц дугуй

0  |  0
Зочин(66.181.161.12) 2017 оны 11 сарын 19

Зөв шүү

0  |  0
Top