Дэйл Карнеги: Маргааш гэж байхгүй. Хүн төрөлхтнийг аврах өдөр бол өнөөдөр

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 24

1888 оны 11 дүгээр сарын 24-нд АНУ-ын зохиолч, нэрт илтгэгч, сурган хүмүүжүүлэгч Дэйл Карнеги мэндэлжээ. Залуу Карнеги Миссури мужийн Уорренсбергийн коллежийн оюутан байхдаа маргаантай асуудлаар санал солилцох бүлгэмд орж, улмаар түүнд их дутагдаж байсан өөртөө итгэх итгэл, бусдын хүндэтгэлийг олж авах чадварт суралцсан байдаг. Тэрбээр өөрийгөө голсон, чамласан байдлаас ангижрахад чиглэсэн хүчин чармайлтын дунд санаа бодлоо хүмүүст хүргэх чадвар нь өөртөө итгэх итгэлийг бэхжүүлдэг, өөртөө итгэснээр хүссэн зүйлдээ хүрч болдог гэдгийг ухаарч энэ л үзэл санаа, зарчмаа түгээхийн зэрэгцээ цуврал болгон гаргаж байлаа. 1936 онд хэвлүүлсэн "Хэрхэн найз нөхөдтэй болж, хүмүүст нөлөөлөх вэ?" гэдэг ном нь шууд л нэрд гарч, Дейл Карнегийн нэрийг хүн бүр мэддэг болжээ. Ингээд нэрт зохиолч, сэтгэлзүйч Дейл Карнегийн штлдэг ишлэлүүдээс хүргэе.

  • Хүн бүр өдөрт доод тал нь таван минутын хугацаанд тэнэг амьтан болж хувирдаг.
     
    Жинхэнэ мэргэн ухаан энэ хугацааг нэмэгдүүлэхгүй байхад чиглэгддэг юм.
  • Бал хураая гэвэл зөгийн үүрийг бүү сүйтгэ
  • Хэрвээ өчигдрийн ачаагаа өнөөдөр үүрсээр яваа бол дээр нь нэмэгдэх маргаашийн ачаа замд чинь хамгийн хэцүү саадыг бий болгоно.
  • Инээмсэглэл зардалгүй бий болдог ч үнэтэй шагнал болдог
  • Хэрвээ хувь тавилан чамд нимбэг бэлэглэвэл түүнийг ундаа болго
  • Хүн өөрөө өөртэйгээ дайн хийвэл ямар нэг зүйл заавал хождог
  • Мэдээж нөхөрт чинь дутагдлууд байгаа. Хэрвээ тэр гэгээнтэн байсан бол юу гэж чамтай гэрлэх вэ?
  • Завгүй бай. Энэ бол дэлхий дээрх хамгийн хямд мөртлөө хамгийн сайн эм.
  • Нүүрэндээ тодруулж байгаа царай бол хамгийн чухал хувцас.
  • Хүмүүсийг өөрчлөхийг хүсвэл өөрөөсөө эхэл. Энэ нь үр дүнтэй бас аюулгүй зам.
  • Үйлдэл хийхээсээ өмнө түүнээс урган гарч болох хамгийн муу үр дагавруудыг бодож үз
  • Хүний нэр ямар ч хэл дээр тааламжтай, эрхэмсэг дуудагдах ёстой гэдгийг сана
  • Бидний аз жаргалгүй байгаагийн нууц нь өөрийгөө аз жаргалтай байгаа эсэх талаар хэтэрхий их боддогт оршино.
  • Ухаантай хүнд өдөр бүр шинэ амьдрал эхэлдэг
  • Хүүхэд үргэлж томчуудын яриаг сонсох дуртай байдаг, тиймээс болгоомжтой бай
  • Маргааш гэж байхгүй. Хүн төрөлхтнийг аврах өдөр бол өнөөдөр.
  • Довтлох дайснаасаа бүү ай. Харин бялдуучлах найзаасаа болгоомжил.
  • Олон хүн өөрийг нь сонсох хүнгүй болох үед эмчэд очдог.
  • Хүний мөн чанар: буруутай этгээд өөрөөсөө бусад хэнийг ч хамаагүй буруутгахыг оролддог
  • Айдас таны ухаан санаанаас өөр хаана ч оршдоггүй
  • Бусдын оронд өөрийгөө тавьж үзээд өөртөө биш, түүнд юу хэрэгтэйг ойлго. Үүнийг хийж чадсан хүн бүх дэлхийг ойлгоно.
  • Аливаа зүйлийг сурах хүчтэй эрмэлзлэл бол амжилтын 50 хувь юм.
  • Өөрийгөө аз жаргалтай байгаа юм шиг, аз жаргалтай болох нь тодорхой юм шиг биеэ авч яв.
  • Энэ дэлхий дээр хайрыг олж авах ганцхан арга бий. Тэр бол бусдаас хайрыг нэхэхээ зогсоож, хариу горьдохгүйгээр хайрыг бэлэглэж эхлэх юм.

 С.Баяр

1. Хүн бүр өдөрт тавхан минут тэнэгтэж болно. Жинхэнэ ухаантай хүн бол энэ цаг хугацааг хэтрүүлдэггүйд л оршиж байгаа юм даа. 2. Зөгийн бал авмаар байна уу – үүрийг нь бүү нураа. 3. Өнгөрсөн үеийн ачаан дээрээ ирээдүйн ачаагаа нийлүүлж одоо үүрч яваа бол ямар ч хүчтэй байсан сөхрөн унах болно. 4. Инээмсэглэл ямар ч үнэгүй, гэхдээ үнэ цэнэтэйд тооцогдоно … 5. Хэрвээ хувь заяа танд нимбэг бэлэглэсэн бол нимбэгийн ундаа хийгээрэй. 6. Хүн өөрөө өөртэйгөө тэмцэж эхэлсэн л бол өөрийгөө хэн болохыг мэдэж эхэлж байна гэсэн үг. 7. Мэдээж таны нөхөрт дутагдалтай тал бий. Хэрвээ тэр төгс байсан бол тантай хэзээ ч гэрлэхгүй байх байсан юм. 8. Завгүй бай. Энэ дэлхийн хамгийн хямдхан эм бөгөөд хамгийн үр дүнтэй нь юм. 9. Нүүрэнд тодрох төрх таны өмссөн хувцаснаас ч илүү чухал юм шүү. 10. Өрөөлийг өөрчлөхийг хүсэж байгаа бол өөрөөсөө эхэл. Илүү ашигтай бөгөөд аюулгүй. 11. Юуны түрүүнд үйлдлээс гарах муу үр дагаврыг төсөөл. Гарах үр дагавартай эвлэрээд дараа нь гүйцэтгэ. 12. Хүний нэр – тухайн хүний хамгийн сайхан бөгөөд амттай хэл, ямар ч хэл дээр байсан хамаагүй. 13. Бидний аз жаргалгүй байгаагийн гол учир шалтгаан бол бид аз жаргалтай амьдарч байна уу үгүй юу гэсэн бодолд байгаа юм. 14. Ухаантай хүний хувьд өдөр бүр – шинэ амьдрал юм. 15. Үзэгч хэрэгтэй болохоор л өвчтөн эмч дууддаг. 16. Хүүхдүүд томчуудын яриаг сонсох дуртай байдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. 17. Хүмүүс таныг ч, намайг ч сонирхохгүй. Өглөө, өдөр, үдэш тэд зөвхөн өөрийнхөөрөө л амьдарна. 18. Маргааш гэж байхгүй. Хүн аврах өдөр бол өнөөдөр. 19. Тань руу дайрч байгаа дайснаас бүү ай, харин таны ар хударгаар муу хэлж яваа найзаасаа ай. 20. Таны өмнө бодит хүн зогсож байна: хүн болгон өөрийгөө аврахын тулд бусдыг гүтгэж чадна. 21. Айдас таны ой ухаанд л байгаагаас бус өөр хаана ч байхгүй. 22. Өөр хүний байр сууринаас бодож үзээрэй, өөрт бус өрөөлд юу хэрэгтэй байгааг ойлгох гэж хичээ. Ингэж чадсан хүн дэлхийг ч атгаж чадна. 23. Аливааг сурах хүсэл эрмэлзэл – амжилтын 50 хувь гэсэн үг. 24. Аз жаргалтай байгаа мэт бай, үнэхээр аз жаргалтай болно шүү. 25. Энэ дэлхийд хайрыг хүлээх ганц л арга бий – шаардахаа болиод хариу нэхэлгүй хайрыг бэлэглэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/149783/ © XopoM News

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bbb(59.153.113.62) 2017 оны 11 сарын 25

doldoinuudaas hol bai

0  |  0
зочин(150.129.143.79) 2017 оны 11 сарын 24

Өнөөдөрийн МАН-ын хурал эвлэрэл гээд баахан үнсэлцэв энэ долигнуур явдал мөн үү. Байдагаараа баймаар юм.

0  |  0
Top