Ш.Чоймаа профессорын бүтээл олны хүртээл болов

2017 оны 11 сарын 27

 

МУИС-ийн “Профессорын эрдмийн өв” цувралаар Монгол Улсын Төрийн шагналт, Ардын багш, Хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор, профессор Шаравын Чоймаагийн эрдэм шинжилгээний өгүүллийн чуулганы эхний хоёр боть хэвлэгдэн гарч олны хүртээл боллоо.

Ш.Чоймаа профессорын бүтээл “Монгол сурвалж судлал” I ботид Эзэн богд Чингис хаан, Монголын нууц товчоо, Их засаг, Цагаан түүх, Юань улс, Их хаадын бичгүүд, Хураангуй Алтан товч, Хөх судар, Увш хун тайж, Хорчойнжүн судлалын сэдвээр бичсэн 34 өгүүлэл багтсан бол “Монгол хэл, бичиг, соёл судлал” II ботид Монголын нууц товчооны хэл судлалаас эхлэн монгол хэл судлалын сэдвүүдээр бичсэн 54 өгүүлэл нь оржээ.

Номын нээлтийг МУИС-ийн шинэ номын санд зохион байгуулсан бөгөөд “Профессорын эрдмийн өв” хөтөлбөр нь эрдэмтдийнхээ шинжлэх ухааны бүтээлийг хэвлэн нийтэлж “МУИС пресс” номын дэлгүүртээ худалдаалж эхэлсэн нь залуу судлаачдад төдийгүй уншигчдад онцгой ач холбогдолтойг эрдэмтэд онцоллоо.

Image may contain: text


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.161.72) 2017 оны 11 сарын 27

Ямар сайн юм бэ. Эрдэмтдийн бүтээлийг хэвлэж байгаа юмуу?

0  |  0
Top