МУИС-ОУХНУС-ийн магистр, докторантуудын эрдэм шинжилгээний хурал боллоо

2017 оны 12 сарын 19

МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын хөтөлбөрийн 2017-2018 оны хичээлийн жилийн намрын улирлын магистр, докторантуудын эрдэм шинжилгээний хурал 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “НИЙТИЙН УДИРДЛАГА-ОНОЛЫГ ПРАКТИКТ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа. Проф. Др. Н.Бурмаагийн удирдсан Докторант Г.Баасанжав “ТХХТ: Дэд бүтцийн төслүүдийн эдийн засгийн үр ашгийн шинжилгээ /ХБНГУ болон МУ-ын жишээн дээр/” сэдвээр ДЭД БАЙРАНД,  Магистрант Б.Дэлгэрмаа “Ил тод байдал үр дүнгээ өгч байна уу? Эрдэс баялгийн салбар дахь гэрээний ил тод байдалд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр ГУТГААР БАЙРАНД тус тус шалгарлаа.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top