Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сурагчдын амралтыг 7 хоногоор наашлуулах болсон тухай мэдээллээ. Тус мэдээлэлд “Монгол Улсын Засгийн газрын томуу,томуу төст өвчний хүн амын өвчлөлийн байдалтай уялдуулан зохицуулалт хийх үүрэг чиглэлийн дагуу сурагчдын амралтыг 2018 оны 1-р сарын 8-нд эхлэх байсныг 1-р сарын 1 -нээс 2-р сарын 1-нийг дуустал нэг сар амраах шийдвэр гарч байна. Өнөөдрийн байдлаар амбулаторийн үзлэгт томуу,томуу төст өвчин 6,2 хувийг эзэлж байна. Олон улсын стандартаар амбулаторийн үзлэгт энэ өвчлөл 10 дээш хувьд хүрвэл дэгдэлт гэж үздэг. Сургуулийн ирц 75%, цэцэрлэгийн ирц 95 хувьтай байна. Томуугийн 6 вирус эргэлтэнд байгаа бөгөөд эдгээр нь хавсарсан тохиолдолд өвчин хүндрэх эрсдэлтэй байна. Иймд дэгдэлт эхлэхийг хүлээлгүй сурагчдын амралтыг 7 хоногоор наашлуулах шийдвэр гарлаа. Эцэг, эхчүүддээ анхааруулахад аль болох олон хүнтэй газраар хүүхдүүдээ авч явахгүй байх, өвчин хүндрээгүй бол өрхийн эмнэлгээс зөвлөгөө авч аль болох гэрийн нөхцөлд эмчилж хавсарсан вирусээс сэргийлэх нь зүйтэй болохыг эмч. мэргэжилтнүүд зөвлөж байна. Амин дэм бүхий хоол ундаар хүүхдээ асрах нь дархлааг нь дэмжиж вирусын халдварлахгүй байх ач холбогдолтой юм” гэжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 4 )
БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com
МСҮТ-ийн хүүхдүүд ханиад томуу хүрдэггүй юм уу , ХХНЯ-ныхан гэж дүп гарууд байнаа
БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээлд хамгийн бага үнээр тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com
Ер нь 12-р, 1-р, 2-р сард бага ангийн хүүхдүүдийг амраах хэрэгтэй. Дүн өвлийн хүйтэн, дээр нь утаатай учраас. 12 жилийн сургалттай болсон болхоор хичээлын програмыг өөрчлөөд зохицуулж болно шүүдээ. /9,10,11,3,4,5,6 саруудад /1 жилийн 7 сард бага ангийг хичээллүүлж болно. Багш нарын заах арга ур чадварт өндөр шалгуур тавиад тэгээд цалинг нь боломжоороо нэмээд хичээлийн программыг улс орны цаг уур,цагийн бүсчлэл, үндэсны онцлог хүүхдийн насанд тохируулж өөрчлөх хэрэгтэй Цогзолмаа сайдаа. Та л энэнийг чадах хүн шүү. Өнөөгийн монгол орны нөхцөл үүнийг шаардаж байгаа. Эцэг эхчүүд ч дэмжиж бгаа.