Дэлхийн ур чадварын байгууллагаас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг Дэлхийн ур чадварын тэмцээнд монголчууд анх удаа оролцож алтан медаль хүртлээ. Тодруулбал, Токарын төрөлд Барилгын политехник коллежийн оюутан Х.Лхагва алтан медаль авчээ. Авьяас чадвараа гайхуулсан Х.Лхагва нь дэлхийн аваргад өрсөлдөж байгаа оюутнуудаас хамгийн залуухан нь байжээ. Анх 1946 онд байгуулагдсан Дэлхийн ур чадварын байгууллагад манай улс өнгөрсөн онд элсэн орж тэмцээнд оролцох эрхээ авчээ. Энэхүү тэмцээнд 46 мэргэжлээр олон улсын шилдэг оролцогчид өрсөлддөг байна. Харин монголчууд анх удаа гагнуурчин, үсчин, өрөг угсралт, тогооч, гоо сайхан, мужаан, токарь, хавтанцар наагч гэсэн есөн мэргэжлээр оролцсон юм.
2017 он 02 сар "Зиндаа" сэтгүүл №03/503
Сэтгэгдэл ( 1 )
Mongolchuud uneheer mundag neg Mongol hun arvan huntei tentsdeg gecen buh talaaraa shuu cudlaachid tegj uzcen um bilee tegeheer ouvnii acar ondor chadvartai bolj taarch bn