"Тогтвортой хөгжил - Ерөнхий боловсрол" улсын хоёрдугаар зөвлөгөөн Орхон, Дорнод аймагт өнөөдөр эхэллээ. Орхон аймагт болж буй зөвлөгөөнд Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ аймгийн багш, ажилчдын төлөөлөл оролцож байна. Дорнод аймагт болж буй зөвлөгөөнд Хэнтий, Дорноговь, Дорнод, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн төлөөлөл оролцож, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлаа ярилцах, цалин хөлс, хууль эрх зүйн орчны шинэчлэл, бодлогын асуудалд өөрсдийн саналаа тусгахаар ийнхүү зөвлөлдөж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )