”Гүүгл” компанийн шинэ менежерт заадаг таван зүйл

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 08

Шилдэг ажилтнаас шинэ менежерийн сууринд шилжих хэцүү. Тушаал дэвшихэд хүргэсэн ур чадварууд тань шилдэг менежер болоход хангалтгүй. Азаар Гүүгл компани энэ шилжилтийн явцыг олон жил судалж, шинэ менежерийн амжилтын нууцаас тайлжээ.

Ингээд 10,000 гаруй менежерийн ажлын үзүүлэлт, судалгаа, шилдэг менежерт нэр дэвшигч нараас судалсны дүнд нийтлэг найман зуршлыг илрүүлжээ. Мөн энэ мэдлэгээс хуваалцах үүднээс менежерийн дадлага олгох арга хэмжээг зохион байгуулдаг болсон. Ингээд Гүүгл компанийн менежер бүрээс харахыг хүсдэг зургаан шинж бол:

1. Сэтгэлгээ ба үнэт зүйл

Стэнфордын их сургуулийн сэтгэл судлалын профессор Карол Двекийн судалсан өсөлтөд чиглэсэн сэтгэлгээг тэд дэмждэг. Тогтонги сэтгэлгээтэй харьцуулбал өсөлтөд сэтгэлгээтэй хүмүүс оюун ухааныг хөгжүүлж болно гэж үздэг. Энгийн энэ санаа нь удирдагчийг шинэ зүйл сурах, өөрийгөө сорих, туршилт өрнүүлэх, ажлын үзүүлэлтээ бодитоор сайжруулахад хүргэх аж. Мэдээж тууштай байдал, шаргуу хөдөлмөр, анхаарал төвлөрөл зайлшгүй шаардагдах авч сэтгэл өөдрөг байдал энэ гурвыг улам хөөрөгддөг байна.

Мөн Гүүгл компани менежер бүрийг эрхэмлэдэг үнэт зүйл, зарчмаа илрүүлж түүнийгээ өөрийн менежментийн арга барилд хөшүүрэг болгон ашиглахыг зөвлөдөг. Тэднийг үнэт зүйлстэй болохыг тулган шаардах биш харин хувь хүний хувьд баримтлах зарчим, ёс суртахууныг ажлын хүрээнд ашиглахыг уриалдаг. Менежерүүд хүнд шийдвэр гаргадаг. Энэ мэт тодорхой бус зүйлтэй нүүр тулахад эдгээр зүйлс тэмцэх хүч өгдөг байна.

2. Оюуны чадвар

Өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож, зан байдал болон харилцаагаа зохицуулахад оюуны чадвар хэрэг болно. Өөрөөр хэлбэл оюуны чадвар бол өөрийгөө танин мэдэх чадварын гүнзгий хувилбар юм. Өөрийгөө бүрэн мэдэрч чаддаг хүмүүс шийдвэр гаргах болон бусадтай харилцахдаа тун гаргууд байдаг.

3. Менежерийн шилжилт

Мэдээж энэ бол шинж чанар гэсэн категорид хамаарахгүй. Гүүглийн шинэ менежер бэлтгэх зааварчилгад ”шилжилт” гэсэн үг олон харагдана. Шинэ албанд шилжих явцад олон сорилт, бэрхшээл тулгардаг. Энэ үед хамтран ажиллагч нартаа өөрт тулгарч буй сорилт, бэрхшээлээс хуваалцахыг зөвлөж, эмзэг бас шударга байх хэрэгтэй хэмээн зааварладаг. Менежер та өөрийн бодит үнэн түүхээс хуваалцсаны хариуд хүмүүс хэрэгжүүлж болохуйц зөвлөгөө, зааварчилга өгөх юм.

Мөн зөвхөн танд ийм зүйл тохиолдоогүй болохыг санах хэрэгтэй. Бусад хүмүүс ч гэсэн ийм зүйлтэй нүүр тулж байсан бөгөөд хэрэв таныг зөвшөөрвөл туслахад бэлэн байгаа.

4. Зөвлөмж ба шүүмж

Менежерийн үг амилуулах эсвэл үхүүлэх хүчтэй. Энэ эмзэг байдлыг Гүүгл ойлгосон тул багийн гишүүдэд санал шүүмж хэлэхдээ эерэг ба сөрөг саналыг тогтмол тэнцвэржүүлж байхыг уриалдаг. Ингэхдээ таны хэлсэн үгс чин үнэн байхаас гадна сайшаасан мөн өсөх гарцыг тун тодорхой өгүүлсэн байх учиртай.

5. Шийдвэр гаргалт

Тунгаан бодох явц вакум орчинд өрнөхөөс сэргийлэн Гүүглийнхэн оновчтой шийдвэр гаргах загвар танилцуулжээ. Асуунгаа тунгаах явц бол:

  • Та ямар асуудал шийдэх гэж байна? Ингэхэд хүн бүр тантай ижил бодолтой байна уу?
  • Энэ яагаад чухал гэж? (Бизнесийн бусад бусад зорилгыг дэмжиж байна уу?)
  • Шийдвэр гаргах хүн нь хэн бэ?
  • Хэрхэн шийдвэр гаргах вэ?

Шийдвэр гаргахын өмнө санаагаа зоригтой бөгөөд тодорхой илэрхийлнэ. Үүний дараагаар бусдын санаа бодлыг шалгаах замаар өөрийн ойлголтыг тэлнэ. Эцэст нь бусдаас хүлээн авсан хариултыг задлан шинжлэх замаар иж бүрэн ойлголттой болж шийдвэр гаргана.

Энэ таван шинж танд энгийн санагдаж болох ч статистик дүнгээр Гүүгл компанийн хэрэгжүүлсэн уг хөтөлбөр 75 хувийн амжилт үзүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top