Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн тушаалаар байгуулагдсан “Тогтвортой хөгжил-ерөнхий боловсрол” багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал эхэллээ.
Ажлын хэсгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор өнгөрсөн сарын 18-наас энэ сарын 04-ний хугацаанд зохион байгуулсан ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны “Тогтвортой хөгжил-ерөнхий боловсрол” багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөний зохион байгуулалтын үр дүнг үнэлэх, нэгтгэн дүгнэх, Улаанбаатар хот болон бүсийн зөвлөгөөнүүдийнзөвлөмжийг нэгтгэх, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж байна.
Ажлын хэсгийн хурал өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ. Ажлын хэсэгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны холбогдох газрууд, Монгол Улсын Боловсролын их сургууль, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, Насан туршийн боловсролын үндэсний төв ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )