Төрсөн сараараа төөрөг тавилангаа шинжээрэй, бүсгүйчүүд ээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 27

Бүсгүй та хэдэн сард эхээс мэндэлсэн бэ. Эрхэм таны зан аашийг мэндэлсэн сараар тань тодорхойлох дараах сонирхолтой сонжоог үзээрэй. .

1. Нэгдүгээр сар

Нэгдүгээр сард төрсөн эмэгтэйчүүд сэтгэл хөдлөл ихтэй бөгөөд ажлын тал дээр нэлээд нухацтай ханддаг хүмүүс байдаг. Тэд бусдад шүүмжлэлтэй хандах нь элбэг ч заримдаа өөрийн сэтгэлийг уудлан ярих дуртай. Тэрээр зан аашаараа өөртэйгөө ижил хүмүүстэй холбоо тогтоохыг илүүд үздэг.

2. Хоёрдугаар сар

Энэ сард төрсөн бүсгүйчүүд их романтик хэдий ч тэдэнтэй байхын тулд маш их тэвчээр хэрэгтэй. Учир нь тэдний ааш зан үргэлж өөрчлөгдөж байдаг учир ойлгоход төвөгтэй байх нь бий. Хэрвээ та тэднийг хуурах юм бол дахиж түүнтэй уулзана гэж саналтгүй.

3. Гуравдугаар сар

Гуравдугаар сард төрөгсөд бол яг л муур гэсэн үг. Тэд хүнд дурлах нь маш ховор. Хэрвээ та тэдэнтэй эелдэг харьцвал тантай ч мөн эелдэг харьцах болно. Харин нэг л уурыг нь хүргэх юм бол тэдний ааш зан өөрчлөгдөнө. Гэхдээ гуравдугаар сард төрсөн бүсгүйтэй хамт амьдарна гэдэг маш том аз юм.

4. Дөрөвдүгээр сар

Дөрөвдүгээр сард төрсөн эмэгтэйчүүд бусадтай хэл амаа амархан олдог учир олон найз нөхөдтэй байдаг. Гэхдээ тэд маш хартай бөгөөд хэрвээ та түүний итгэлийг алдсан бол өөрөө түүний амьдралаас явсан нь дээр шүү. Мөн түүний итгэлийг олж авч чадвал тэр таныг энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн болгож чадна.

5. Тавдугаар сар

Эдгээр бүсгүйчүүд маш их зарчимч байдаг. Тэд маш үзэсгэлэнтэй учир эрчүүд тэдний араас хуйлрах нь бий. Хэрвээ тавдугаар сард төрсөн бүсгүйтэй учирсан бол та түүнийг насан туршдаа хэзээ ч мартаж чадахгүй.

6. Зургаадугаар сар

 Сониуч, нийтэч, урлагт хайртай эмэгтэйчүүд зургаадугаар сард төрсөн байдаг. Тэдний гол асуудал нь тэд хэзээ ч ярихаасаа өмнө боддоггүй. Гэхдээ тэд маш шударга учир тухайн хүний талаар бодлоо шууд нүүрэн дээр нь хэлдэг байна. Тэд эрчүүдийг тоглоом болгож ашиглах магадлалтай тул болгоомжтой байх хэрэгтэй.

7. Долоодугаар сар

Зуны дунд үеэр төрсөн эмэгтэйчүүд үнэнч, үзэсгэлэнтэй, нууцлаг бас их ухаалаг байдаг. Тэд хэрэлдэх дургүй бөгөөд хүн бүртэй ижил харьцдаг ажээ. Хэрвээ та нэг удаа л хуурвал насан туршдаа түүнийг алдах болно.

8. Наймдугаар сар

Наймдугаар сард төрөгсөд нь амиа хичээсэн боловч маш сайхан сэтгэлтэй байдаг. Тэдэнтэй муудалцах хэрэггүй бөгөөд хэзээ нэгэн цагт тэд л ялах болно. Энэ сард төрсөн бүсгүйчүүд хошин шогийн мэдрэмжтэй хэдий ч өөрийгөө шоолуулах тун дургүй байдаг. Хэрвээ та тэднийг шоглосон бол хэзээ нэгэн өдөр үүнийхээ хариуг амсах л болно. Тэд анхаарлын төвд байх дуртай ба эсрэг хүйстний анхаарлаар хэзээ ч дутдаггүй. Тэдний хажууд эрчүүд ухаанаа алддаг гэхэд хилсдэхгүй.

9. Есдүгээр сар

Есөн сард төрсөн эмэгтэйчүүд сайхан сэтгэлтэй, зарчимч, гайхалтай эмэгтэйчүүд байдаг. Тэднийг хуурсан бол тэд хэзээ ч уучлахгүй. Хэрвээ та 9-р сард төрсөн бүсгүйг гомдоосон бол тэд танаас өшөө авахыг эрмэлзэх бөгөөд санасандаа хүрч байж л сална гэж мэд. Тэд урт удаан харилцааг илүүд үздэг бөгөөд хэзээ ч нэг шөнийн харилцааг дэмждэггүй. Үүнээс гадна эсрэг хүйстэндээ маш өндөр шалгуурыг тавьдаг.

10. Аравдугаар сар

Аравдугаар сард төрөгсөд нь хүчтэй, ухаалаг, бас их нууцлаг байдаг. Тэд хамгийн их итгэдэг хүндээ л өөрийн зүрх сэтгэлийг нээж ярьдаг ажээ.

11. Арван нэгдүгээр сар

Арван нэгдүгээр сард төрсөн эмэгтэйчүүд бусдаасаа нэг алхам түрүүлж алхдаг ба үнэн худлыг маш сайн мэддэг. Тэдэнтэй тогловол та галаар наадаж байна л гэсэн үг. Хэрвээ та үнэнийг сонсохыг хүсэхгүй байвал тэднээс бодлыг нь бүү асуугаарай.

12. Арванхоёрдугаар сар

Энэ сард тэвчээргүй ч азтай эмэгтэйчүүд төрсөн байдаг. Тэд ямар ч тохиолдолд уснаас хуурай гарч чадна. Мөн тэд хүмүүсийн сэтгэл санааг дэмжихдээ хамгийн сайн нь… Хэдийгээр тэд олон удаа шантрах ч бурхан тэднийг хангалттай шагнаж хүссэн бүхнээ авч чаддаг.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top