Копьютерийн үндсэн хэрэглээний программын ээлжилт сургалт эхэллээ

2018 оны 02 сарын 27

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага Койка (KOICA), “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн сургалтуудаас гадна компьютерийн үндсэн хэрэглээний сургалтыг иргэдэд үнэ төлбөргүй явуулах төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн  хүрээнд зохион байгуулдаг  компьютерийн үндсэн хэрэглээний ээлжит сургалт өнөөдөр эхэллээ.

Үндсэн хэрэглээний сургалтын хөтөлбөр нэг сарын хугацаатай үргэлжилдэг юм. Энэ удаагийн сургалтад нийт 34 суралцагч хамрагдаж, гуравдугаар сарын 26-ны өдөр төгсөлтөө хийнэ. Цаашид энэхүү сургалт сар бүр явагдах тул бүртгэл үргэлжилж байна. Сургалт Даваа, Лхагва, Баасан гарагт 18:30-19:50 цагуудын хооронд хичээллэдэг тул хамрагдах сонирхолтой иргэд 9712-5557 дугаарын утсаар холбогдоно уу гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Хаяг: Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны Б корпусын 2 давхарт(11-р хорооллын "Орчлон" сургуулийн замын урд талд, Улаанбаатар чуулгын байрны хойд жигүүрт)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top