Сөүл хотод Монгол сургууль нээгдлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 27

БНСУ-ын Сөүл хотод ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн хүүхдүүдэд эх хэл, соёл, зан заншлын талаарх мэдлэгийг эзэмшүүлэх сургуультай болсон таатай мэдээг дуулгах гэж байна.

“Mongolian Weekend School” нэртэй тус сургуулийг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Сөүл хотын захиргаатай хамтран “Сөүл глобал төв”-д нээсэн байна. Өнөөдрийн байдлаар 35 мянган монголчууд БНСУ-д ажиллаж амьдарч байгаагийн 2000 гаруй нь 0-18 насны хүүхэд байна. Элчин сайдын яамнаас онлайнаар санал асуулга явуулж, бусад улсад үйл ажиллагаа явуулж буй монгол сургуулиудын туршлагаас судалсны үндсэн дээр хүүхдүүдийн нас, хичээлийн агуулга зэргийн нарийн судалгааг гаргажээ. Ингээд монгол хэлний суурь мэдлэг олгохоос гадна, танин мэдэхүйн хөгжөөнт тоглоом наадгай, дуу хөгжим гээд илүү сонирхол татахуйц хичээлийн хөтөлбөр боловсруулан гаргасан байна. Эхний элсэлтээр 7-12 насны бага, дунд ангид суралцаж байгаа хүүхдүүд хамрагдаж, хоёр бүлэгт хуваагдан ням гариг бүр хичээллэх юм байна.

2017 он 02 сар "Зиндаа" сэтгүүл №03/503

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top