Монголынхоо мянга мянган яруу найрагчдад халуун баяр хүргэе

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 21

ЮНЕСКО-оос жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “Дэлхийн Яруу найргийн өдөр” болгон тэмдэглэхийг 1999 онд дэлхий нийтэд уриалж тунхагласан.
Тус өдрийг тэмдэглэхдээ ЮНЕСКО яруу найргийн үнэт зүйлсийг дэмжин сурталчлахыг чухалчилдаг байна. Яруу найраг бол хэлний эрх чөлөөт байдлын хамгийн төгс илэрхийллийн нэг билээ. Монголын утга зохиолынхон ЮНЕСКО-оос зарлан тунхагласан уг өдрийг халуун дотно хүлээн авч, жил бүрийн энэ өдөр яруу найргийн олон төрлийн ажил өрнүүлдэг уламжлалтай. Тэмдэглэлт энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Монголынхоо мянга мянган яруу найрагчдад халуун баяр хүргэе.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top