УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор /Ph.D/ Агваанлувсангийн Ундраа санаачлан МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд байгалийн ухааны салбарын /хими, физик, биологи, математик/ чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд өөрийн нэрэмжит сургалт, судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийг 2018 оны 2 дугаарсарын 14-ний өдрөөс эхлэн “Идэр оюуны ундраа” аян нэртэйгээр зарласан билээ.
Өндөр хурдтай хөгжлийн гол түүчээ, хөдөлгүүр нь шинжлэх ухаан технологи болсон эрин үед дэлхийн улс орнууд нийгэм, эдийн засгийн ирээдүйн хөгжлөө шинжлэх ухаан, технологи гэж үзэж, зарцуулах хөрөнгө, санхүүжилтийн хэмжээг тасралтгүй нэмэгдүүлэн, мэдлэгт суурилсан эдийн засаг уруу эрчимтэй шилжиж байна. Гэвч сүүлийн жилүүдэд манай улсад байгалийн шинжлэх чиглэлээр суралцаж буй оюутнуудын тоо жилээс жилд буурч, 1990-ээд оны өмнөх үетэй харьцуулбал суурь шинжлэх ухаанаар суралцагсдын тоо цөөрч байгаа нь шинжлэх ухааны салбарыг дэмжих төрийн бодлого сул явж ирсэнтэй холбоотой юм.
Тиймээс УИХ-ын гишүүн А.Ундраа байгалийн шинжлэх ухаанаар суралцаж буй оюутнуудад бодит дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихээс гадна энэ салбарын үнэ цэнэ, ач холбогдлыг онцлох, оюунлаг залуусыг дэмжих зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан юм. Мөн онолын болон хэрэглээний шинжлэх ухааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инженер бэлтгэх энтрепренер буюу бүтээлч сэтгэлгээг хөхиүлэн дэмжихэд төр, хувийн сектор, хүмүүнлэгийн байгууллага, сангууд, хувь хүмүүсийг уриалах зорилготой.
Энэхүү тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг МУИС-ийн захирлын А/83 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2018 оны 3 дугаар сарын 29-ний хуралдаж дүнгээ гаргалаа.
Тэтгэлэгийн зар, мэдээллийг албан ёсны вебсайт, сиси систем, мэргэжлийн тэнхимээр нь дамжуулан хугацаа сунган зарласан. Тухайлбал МУИС-ийн num.edu.mn вебсайт дээр байрлуулсан тэтгэлэгийн зарлалыг үзсэн хандалтын тоо 3868 байна. Тэтгэлэгт хамрагдахаар нийт 36 оюутан хүсэлт, материал ирүүлсэн байна.
Хими, физик, биологи, математикийн хөтөлбөрөөр суралцаж буй 3,4-р түвшний идэвхитэй төлөвийн суралцагч байх,
Эрдэм шинжилгээний хурал, судалгаа шинжилгээний ажилд идэвхитэй оролцдог байх,
Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх зэрэг
Тэтгэлэгт тавигдсан шаардлага болон ажлын хэсгээс гарсан саналын дагуу сурлагын амжилтаар 5 оюутан, судалгааны ажлын үзүүлэлтээр 5 оюутанг шалгаруулан тэтгэлэг олгохоор тогтлоо.
УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн оюутнуудын нэрс
Тэтгэлэгт шалгарсан оюутнуудад батламж гардуулах үйл ажиллгаа 2018 оны 04 дүгээр сарын 04-нд МУИС-ийн төв байрны лекцийн танхимд болно.
Д.Уянга-Ундрал
Сэтгэгдэл ( 0 )