БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр улсын хэмжээний анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын сургуулиудын эрдэмтэн, багш нарын чадавхыг дээшлүүлэх зорилгоор “Дэлхийн боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд АНУ-ын Харвардын Анагаах Ухааны Их Сургуулийн Олон улсын хөтөлбөр хариуцсан захирал, доктор Ажай Сингх хүрэлцэн ирж, “Training to Teachers” (Т2Т) хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Харвардын Их Сургуулийн судалгаа шинжилгээний албан ёсны нэгж байгууллага болох “Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл” ТББ, Харвардын Их Сургуулийн дэд профессор Д.Ганмаа нар энэхүү хөтөлбөрийг Монгол Улсад оруулж ирэх ажлыг зохион байгуулж, Эмзүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн удирдах зөвлөлийн дарга, академич Л.Хүрэлбаатар тус хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллах юм. Монголын нөхцөлд тохируулан боловсруулсан уг хөтөлбөр нь есөн сарын турш үргэлжилнэ. Сургалтад хамрагдаж амжилттай төгссөн 100 хүнд Харвардын анагаах ухааны их сургуулийн сертификат олгох юм.
2017 он 04 сар "Зиндаа" сэтгүүл №04/504
Сэтгэгдэл ( 0 )