Ц.Цогзолмаа сайд салбарынхаа цахим шилжилтийг Эрдэнэтээс эхлэхээр шийдвэрлэлээ

2018 оны 04 сарын 04

“Эрдэнэтийн ирээдүйн эзэд" байгалийн ухааны хичээлүүдийн нэгдмэл агуулгын анхдугаар олимпиад Эрдэнэт хотноо болж өнгөрлөө. Ж.Энхбаяр гишүүний санаачилгаар "Ирээдүйн эзэд-2018" олимпиадыг өнгөрөгч гуравдугаар сард Улаанбаатар хотноо анхлан зохион байгуулж, засагч машины тусламжтайгаар газар дээр нь дүгнэж шалгаруулснаараа онцлог болсон билээ. Тэгвэл энэхүү туршлагыг орон нутагт нэвтрүүлэхээр ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийн санаачилга, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаагийн дэмжлэгээр Эрдэнэт хотноо дахин зохион байгууллаа. Ингэхдээ нийслэлд амжилттай туршсан мэдээллийн технологийг ашиглан, шалгалт дуусмагц газар дээр нь засагч машинаар уншуулж, 3 минутын дотор дүнг гаргалаа.

Олимпиадын явцыг интернэт орчинд шууд бичлэгээр дэлхий даяар хүргэснээс гадна, “Хангарьд” спорт цогцолборын заалнаас “Уурхайчин” соёлын ордны өмнөх дэлгэцээр шууд дамжуулан, гадна байгаа эцэг эхчүүд, Эрдэнэтийн иргэдэд харуулсан юм. Ингээд хамгийн өндөр оноо авсан 20 сурагчийг шалгаруулахад, Ш.Отгонбилэгийн нэрэмжит ШУТИС-ийн Ахлах сургуулийн сурагчид эхний гурван байрыг эзэлсэн юм. Тодруулбал тус сургуулийн сурагч С.Уранчимэг 114 оноогоор тэргүүн байр, Т.Цэлмэг 87 оноогоор 2-р байр, А.Мөнхзаяа 84 оноогоор 3-р байр эзэлсэн ажээ.

Ц.Цогзолмаа сайд олимпиадын үеэр БҮТ-өөс боловсролын салбарт нэвтрүүлэхээр зорьж буй технологийн дэвшлүүдтэй танилцаж, ЭЕШ-ын дүнг Орхон аймагт засагч машинаар уншуулан, системийнхээ цахим шилжилтийг эндээс эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр Эрдэнэтийн төгсөгчид хамгийн түрүүнд буюу ЭЕШ өгсөн даруйдаа дүнтэйгээ танилцах боломжтой болох ажээ.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.116.76) 2018 оны 04 сарын 04

Цахим шилжилт хийгээд өмнөхөөсөө хурдтай, ойлгомжтой болсон байна лээ шүү.

0  |  0
Top