УИХ-ын гишүүн А.Ундраа 10 оюутанд тэтгэлэг олголоо

2018 оны 04 сарын 05

УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор /Ph.D/ А.Ундраагийн санаачилгаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд байгалийн ухааны салбар /хими, физик, биологи, математик/ чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд өөрийн нэрэмжит сургалт, судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж шалгарсан 10 оюутанд өнөөдөр батламжийг нь гардууллаа. 

Тэтгэлгийг шалгаруулахдаа сурлагын амжилтаар 5 оюутан, судалгааны ажлын үзүүлэлтээр 5 оюутанг тодруулан тэтгэлэг олгосон юм.

Сурлагын амжилтаар тэргүүлж, М.Урангуа, Л.Мөнхжаргал, Д.Мөнхгэрэл, Ч.Баянбат, Б.Отгонжаргал нар, судалгааны чиглэлээр Т.Лхагважав, Х.Халиунаа, Х.Оюунхан, С.Дэлгэр, М.Дэлгэрмөрөн нарын оюутнууд тодров. 

Энэхүү үйл ажиллагааг нээж А.Ундраа гишүүн үг хэлэхдээ “Шинжлэх ухааны салбар бол хөгжлийг түүчээлж явдаг салбар. Дэлхийн улс орнууд нийгэм, эдийн засгийн ирээдүйн хөгжлөө шинжлэх ухаан, технологи гэж үзэж, зарцуулах хөрөнгө, санхүүжилтийн хэмжээг тасралтгүй нэмэгдүүлэн, мэдлэгт суурилсан эдийн засаг уруу эрчимтэй шилжиж байна. Гэвч сүүлийн жилүүдэд манай улсад байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын тоо жилээс жилд буурч, 1990-ээд оны өмнөх үетэй харьцуулбал суурь шинжлэх ухаанаар суралцагсдын тоо цөөрч байгаа нь шинжлэх ухааны салбарыг дэмжих төрийн бодлого сул явж ирсэнтэй холбоотой” гэсэн юм.

Тиймээс УИХ-ын гишүүн А.Ундраа байгалийн шинжлэх ухаанаар суралцаж буй оюутнуудад бодит дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихээс гадна энэ салбарын үнэ цэнэ, ач холбогдлыг онцлох, оюунлаг залуусыг дэмжих зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан юм. Мөн онолын болон хэрэглээний шинжлэх ухааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инженер бэлтгэх энтрепренер буюу бүтээлч сэтгэлгээг хөхиүлэн дэмжихэд төр, хувийн сектор, хүмүүнлэгийн байгууллага, сангууд, хувь хүмүүсийг уриалах зорилготой.

Тэтгэлэгийн зар, мэдээллийг албан ёсны вебсайт, сиси систем, мэргэжлийн тэнхимээр нь дамжуулан хугацаа сунган зарласан. Тухайлбал МУИС-ийн num.edu.mn вебсайт дээр байрлуулсан тэтгэлэгийн зарлалыг үзсэн хандалтын тоо 3868 байна. Тэтгэлэгт хамрагдахаар нийт 36 оюутан хүсэлт, материал ирүүлсэн байна. 
УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор /Ph.D/ А.Ундрааг санаачилгаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд байгалийн ухааны салбар /хими, физик, биологи, математик/ чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд өөрийн нэрэмжит сургалт, судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж шалгарсан 10 оюутанд өнөөдөр батламжийг нь гардууллаа.

Эх сурвалж: www.zindaa.mn

Д.Уянга-Ундрал


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hishigbayar(122.201.26.172) 2018 оны 04 сарын 05

Undraa gishuun ih daruuhan hun shuu dee

0  |  0
zzzz(139.5.216.192) 2018 оны 04 сарын 05

TETGELEG OLGOLOO L GEDEG YUM , ULSYN MUNGU UGCH NER KHUND OLOKH GEDEG YUM UU? KHUWIASAA MUNGU UGDUG YUM UU? EKH UUSWER NI YU WE ?

0  |  0
zochin(202.70.34.78) 2018 оны 04 сарын 05

ovoo doo. haanaas avsan mungo ve? hund mungo ugood baih dainy bel bii yu? baigaa bol eh uusveree todruulna uu. hunees mungo avaad ooriinhoo nereer ugdog boloo yu?

0  |  0
Top