СХД төгсөх ангийн сурагчдаас ЭЕШ-ын сорилын шалгалт авлаа

2018 оны 04 сарын 09

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачлагаар төгсөх ангийн сурагчдаас ЭЕШ-ын сорилын шалгалт авлаа. Энэхүү шалгалт нь ЭЕШ-д бэлтгэж байгаа сурагчдад цагаа зөв хувиарлах, тестийн боловсруулалт хийх, ерөнхий мэдлэгээ шалгах ач холбогдолтой юм.

Тус дүүргийн хэмжээнд 2018 онд 2550 сурагч 12 дугаар анги төгсөж байна. Эдгээр сурагчид сонгосон мэргэжлээсээ шалтгаалан 3-4 хичээлээр ЭЕШ өгөх юм байна. Сорилын шалгалтыг Цахим Сорилго ХХК-тай хамтран уламжлал болгон зохион байгууллаа гэж СХД-ийн ЗДТГ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top