Ричард Гир бол олны анхаарлын төвд байдаг, алдар гавъяагаар дутаагүй, олонд хайрлагдсан жүжигчин гэдгийг бүгд мэдэх билээ. Түүний "Энэ дэлхийгээс хэн ч амьд буцахгүй" гэсэн нийтлэлийн үг бүр нь гүн гүнзгий утга агуулж, амьдралыг өөрөөр харах бололцоог харуулсан гэж үзэцгээж байна.
Миний найзуудын нэгнийх нь ээж зөвхөн эрүүл хүнс идэж, архи дарс амсахгүй, тамхи татахгүй, биеийн тамирын дасгал тогтмол хийдэг, наранд хамгаалалтын тос түрхэхгүй гардаггүй, байнга эмч мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж, тэдний зааврыг ягштал мөрддөг, эрүүл байхыг хэт эрхэмлэдэг бяцхан “гаж” гэмээр хэвшилтэй эмэгтэй. Тэр одоо 76 настай. Саяхан түүнд арьсны хорт хавдар, тархи нугасны хорт хавдар, ясны сийрэгжилтийн хамгийн хүнд шат гэсэн оношууд тавигдав.
Харин өөр нэг найзын минь аав амьдралынхаа туршид эмч нарын зөвлөгөөг ойшоохгүй, зөвхөн өөрт таалагдсанаар буюу юунаас ч татгалзахгүй цадталаа идэж, ууж, наранд түлэгдтэлээ шарагдахыг юмын чинээ ч тоохгүй, өөрийн дураар амьдарсан бөгөөд тэр одоо 81 настай боловч эмч нар түүнийг залуу хүн атаархмаар эрүүл бие организмтайг нь гайхан ярьдаг.
Эдгээрийг бичсэнээрээ зөв хэвшил, хорт зуршил аль алийг нь хөндөхийг хүссэнгүй. Харин хүн хичнээн хичээгээд ч дотроо байгаа хор хөнөөл болон тавилангаас зайлж чаддаггүй болохыг ойлгосноо хуваалцахыг хүслээ. Эрт орой хэзээ нэгэн цагт бидэнтэй тулгарах зайлшгүй зүйлээс зугатах биш өөрөөрөө байхын чухлыг л харуулахыг хүссэн юм.
Хүнд өвчтэй байгаа найзын минь ээж “Би хэрэв амьдрал ингэж дуусахыг мэдсэн бол хэзээ ч бусдын зааварчилгаар явахгүй, өөрөөрөө, өөрийн дураар амьдрахсан” гэжээ.
Энэ бол амьдрал. Эндээс бидний хэн нь ч амьд гарахгүй. Тиймээс өөртөө хөндлөнгийн, 2-р шатны хүн мэт хандахаа больж цаг хугацаа байгаа дээр өөрийн тааллаар амьдрах хэрэгтэй биш үү. Магадгүй маргааш оройтох ч юм билүү. Амтлаг хоол идэж, наранд шарж, дуртай зүйлсээ хийж, багахан тэнэгэрч, өвөрмөц өөрөөрөө амьдрах хэрэгтэй гэж бодном.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 15 )
гажиг өвгөн
sain ch muu ch yumiig hetruulwel 2ulaa hor boldogiin l jishee bshd. Buh yum 2 tuiltai,2 taltai. Heterhii tsemtsegneel bi tiim ch yum iddeggui,iim ch yum bolohhui geel,eswel heneer ch zaalgahguu uuriihuuruu baigaa ni geel gahai nohoi shig ork bolwol bas l neg buruu tuil. Uuriin bodoltoi,terneesee az jargaliig medreh l ter medremjiig heleed bshd lol
Kkk naadhaa tsaadah Panuujindaa l hel.
чи найзууддаа ингэж хэлсэн бол бөөн хэрүүл болнодоо
Гир хүүхэдтэй болов уу ? Өөртэй нь адилхан хүү охинтой болвол аз жаргалыг мэдрэнэ дээ . Их л хөгширсөн сэтгэлээр бичжээ .
монгол улсад эрүүл хүнс гэж бараг алга.хятад бодлогоороо бидний биё эрхтэнгээр хорлож дуусгах бодлого явуулсаар ирлээ.лээр үёд цэвэр хүнс идэж цэвэр агаараар амьсгалж амьдарч байлаа.одоо өвчинд баригдаж өтөнд идэгдэх нь боож байна.өьч н улам залуужиж байна.
гирд монгол улсын гавьят жүжигчин цол олгоё гоёшдээ нэг бол ардын жүжигчин байсан ч яахав
Gir mash zuw heljee uuriinhuu duraar amidar gehdee ih tenegtej haramshguigeer
mongoliin buzar baychuud hurdan uheesei
hun uuriinhuuruu amidrah heregtei hen negniig duuraij alham tutamdaa durem zaavartai amidrana gej yu bdag yum kk snal neg bna
bysalgal.tsagaan hool idne bas yrunhiilugch ni arhi bitgii uu suu uu gesen geed susegleeed yvdag humuus neeree zarimdaaa uruvditei ymaa
tarhiig ni ugaagaad mungiig ni luivardaad baihad guij ochood baidag teneg humuus unshaasai
Монголчууд боловсролтой болж харагдахын тулд турж таргалаад ,бүхнийг сайн гэж хэрэглээд алж байна аа организмаа