“Монгол судлал”-аар суралцах орос оюутнуудад тэтгэлэг олгоно

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 07

ОХУ-ын их дээд сургуулиудад “Монгол судлал”, монгол хэлний чиглэлээр суралцаж буй орос оюутнуудад Монгол Улсын Засгийн газраас тэтгэлэг /стипенд/ олгох болжээ. Хамрагдахыг хүссэн оюутнууд Боловсролын яамандаа хандаж, ямар бичиг баримт бүрдүүлэхээ лавлан, бүрдүүлж өгснөөр цалин авах боломжтой юм байна. Sgu.ru цахим хуудсанд энэ талаар мэдээллээ. Материалыг энэ сарын 25-ныг хүртэл хүлээж авах аж. Энэ нь дэлхийн Монгол судлалыг хөгжүүлж, эрдэмтэн судлаачдын анхаарлыг улсынхаа түүх соёл, зан заншил, уламжлал ахуй руу татах гэсэн алсын хараатай бодлого ажээ. ОХУ нь үе үеийн монголч эрдэмтдээрээ алдартай бөгөөд аав хүү Н.Гумилев, Л.Гумилев нарыг нэрлэж болно. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.21.103.86) 2018 оны 05 сарын 07

Хужаа нар монгол эхлийг судлах шаардлага байхгүй. Монголоос бүгдийг нь хөөж явуул. Сармагчингууд

0  |  0
Эсэргүүцэж байна(202.179.26.255) 2018 оны 05 сарын 07

Азийг доорд үздэг Оросууд Монголыг мэдэх шаардлага байхгүй.

0  |  0
Top