Хүний нөөцийн менежментийн улсын X олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

2018 оны 05 сарын 08

Монголын хүний нөөцийн менежментийн улсын олимпиад нь бизнес менежмент, эдийн засгийн чиглэлээр зааж сургадаг их дээд сургуулиудын дунд жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жил “Дижитал зуунд - HR” уриатайгаар 5-р сарын 4-5 өдрүүдэд СЭЗИС дээр явагдаж өндөрлөлөө.

Олимпиадын зорилго нь Монголын оюутан залуусын мэдлэг чадварыг сорьж хөгжүүлэх замаар мэргэжлийн түвшинг нь дээшлүүлж, чадварлаг хүний нөөцийн менежерүүдийг бэлтгэн, улс эх орныхоо шилдэг ажиллах хүчнийг бэлтгэх явдал юм.

Олимпиадад МУИС-БС, СЭЗИС, ХААИС-ЭЗБС, УБИС, ХИС, МҮИС зэрэг сургуулиудад суралцаж буй 3 оюутнаас бүрдсэн шилдэг 2 хүртэл багийг оролцууллаа.

Багийн дүнгээр:

Тэргүүн байр: 72.07 хувиар СЭЗИС-ийн “Navi” баг

Дэд байр: 67.90 хувиар СЭЗИС-ийн “1.01” баг

Гутгаар байр: 65.27 хувиар МУИС-БС-ийн “Zenith” баг

Тусгай байр: 63.75 хувиар МУИС-БС-ийн “Genius” баг

Тусгай байр: 54.29 хувиар МҮИС-ийн “Сэтгэмж” баг

Тусгай байр: 45.18 хувиар ХИС-ийн “Цэгц” баг

Хувийн дүнгээр:

Тэргүүн байр: 61 хувиар МУИС-БС, Ж.Лхагвадулам

Дэд байр: 60 хувиар СЭЗИС, Г. Намуун

Гутгаар байр: 59 хувиар МУИС-БС, Т.Ариунсарнай

Тусгай байр: 52 хувиар МУИС-БС, Д.Аминзул

Тусгай байр: 52 хувиар СЭЗИС-ийн А.Бүжин

 

Олимпиадын нэгдсэн дүнг танилцуулж байна.


Ерөнхий зохион байгуулагч: Санхүү Эдийн Засгийн Их Сургууль.

Хамтран зохион байгуулагч: Монголын Хүний Нөөцийн Мэргэшсэн Менежерүүдийн Холбоо.

 

Ивээн тэтгэгчид:


Дэмжигч байгууллагууд: Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, BODIO’S,  СЭЗИС-ийн Radocs клуб, СЭЗИС-ийн Агшин клуб


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top