Компьютерын үндсэн хэрэглээний сургалтыг 20 залуу төгслөө

2018 оны 05 сарын 08

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газрын дэргэд сар бүр зохион байгуулдаг компьютерын үндсэн хэрэглээний сургалтыг амжилттай дүүргэсэн 20 иргэн өчигдөр сертификатаа гардан авлаа. Энэхүү сургалтыг БНСУ-ын Засгийн газрын “КОИКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти”  сургалтын төвтэй хамтран зохион байгуулдаг. Компьютерын үндсэн хэрэглээнээс гадна мэдээллийн технологийн чиглэлийн 7 төрлийн нарийн мэргэжлийн сургалтуудыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Тус төв нь 72 компьютертой 3 сургалтын танхим, Инкубатор төвөөс бүрдэх бөгөөд 2017 оны гуравдугаар сараас хойш 1500 орчим залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр үнэ төлбөргүй сургаж, 20 иргэнийг инкубатор төвөөр дамжуулан бойжуулж, 45 залууг ажлын байранд холбож ажилласан юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top