Судалгаа: Үзэгчид ”Яг түүн шиг”, ”Voice of Mongolia” хоёрын алийг нь түлхүү үзэж байна вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 08

"Максима Медиа" ХХК нэгэн сонирхолтой судалгааг гаргажээ. Тус компанийн зүгээс  сүүлийн үед үзэгчдийн хамгийн их үзэх болсон хоёр телевизийн контент дээр тулгуурлан дараах судалгааг гаргасан байна. Тодруулбал, 

Боловсрол телевизийн "Яг түүн шиг" болон "Монгол HD" телевизийн "Voice of Mongolia" шоунууд 2018 оны 05 сарын 06-наас нэг өдөр, нэг цагт давхардан гарснаар үзэлтийн хувьд ямар өөрчлөлт гарсан бэ?гэдэг дээр анализ хийж үзжээ. Үр дүнд нь

▪️“ЯГ ТҮҮН ШИГ” шоуны 3-р улирлын эхний дугаар 48.0 хувь
▪️“VOICE” шоуны KNOCK OUT шатны 4 дэх дугаар 25.6 хувь

Гэхдээ үзэгчид шилжилт ихтэй байсан нь зургаас харагдаж байгаа юм. Дээрх шоунууд зэрэг гарснаар аль алиных нь үр дүн зөрж гардаг байсан 2015 оны дүнгээс тус бүр 20 орчим пунктээр буурч байна. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан дээрх хоёр телевизийн хувьд цагийн менежментээ өөрчлөх уу эсвэл энэ хэвээр нь дуусгах уу гэдэг ихэд анхаарал татаж байгаа юм.
Үзэгчдийн хувьд: Аль шоуг нь түлхүү сонгон үзэх вэ? гэсэн асуулт, сонголтууд нээлттэй хэвээр байгаа аж.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol er(202.179.25.74) 2018 оны 05 сарын 09

2 LAA ULS ORNII EDIIN ZASAG HUN AMIIN AMJIRGAAND YAMAR CH NEMERGUI HURTEELGUI NEVTRUULEG.YALANGUYA yG TUUN SHIG BOL ERCHUUD N BUDAJ SHUNHDAJ EMIIN HUVCAS UMSUJ AILGUITSEN ICHDES TURUM ZAVAAN NEVTRUULEG

0  |  0
иргэн(202.179.27.226) 2018 оны 05 сарын 08

за одоо харж байгаарай энэ Судлагаа гэгчээр бас л Улс төржинө, бөөн хэрүүл болно, Нэг нь АН-ын ТВ, нөгөө нь МАН-ын ТВ Улс төржүүлэхээс өөр аргагүй байгаа биз дээ,

0  |  0
nuudel(202.55.191.42) 2018 оны 05 сарын 08

2015 ond voice gardag b.siimuu

0  |  0
Зочин(150.129.143.26) 2018 оны 05 сарын 08

Би яг түүн шигийг үзнэ.

0  |  0
Top