Орон даяар татвар төлөгчдийн өдрүүд өрнөж, энэ сарын 7-11-ний өдрүүдэд үргэлжлэх юм байна. Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриан дор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Татвар бидний амьдралд” сэдэвт нээлттэй хичээлээр эхэлүүлжээ. Энэхүү үйлсийг хамгийн ихэээр хөхүүлэн дэмжсэн аймгуудын тоонд Дорноговь аймаг тодорчээ.
Харин Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад юу юуны духанд хүрэлгүй татвар ярьж дарамтлах хэрэгггүй хэмээн зарим эцэг эхчүүд шүүмжилж байна. Эцэг эхчүүдийн энэхүү шүүмжлэл бас нэг талдаа зөв зүйл. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд “Хүүхэд бүр сурч боловсрох эрхтэй” гэсэн заалтын дагуу өнөөдөр Төрөөс ирээдүй болсон хүүхэд багачуудаа ямар үнэ төлбөргүйгээр сургаж төлөвшүүлдэг учраас тэдэнд татварын тухай ойлголт өгөх нь өрөөсгөл гэж үзсэн бололтой. Магадгүй, Үндсэн хуулиар олгогдсон энэ эрхэнд “татвар” гэсэн үг халдах ёсгүй ч байж мэдэх юм.
Н.Баатар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
үүргээ ухамсарлаж мэдэхгүй эрх ярьсан хоосон толгойтой эцэг эхчүүд мөн ч их болжээ.хүүхдэд анхны мэдэгдэхүүн өгөх хэрэгтэй шүү дээ.ардчилал нэртэй анархизм монголд мөн ч хүчээ авч бна даа
Төр буй дор татвар буй... гэж эзэн Чингисийн үг бий.Хүүхдэд анхны мэдэгдэхүүн өгөх нь зөв юм. Ухвар мөчид зарим нь үр хүүхдээ буруу зүйл дээр өмөөрөх юмдаа.