Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын төрийн алба, тэр дундаа Сангийн яаманд Монгол эмэгтэй ажиллаж байна. Германы эдийн засгийн болон Сангийн сайд Вольфганг Шойбле 96 татварын зөвлөхтэй бөгөөд тэдгээрийн нэг нь хуульч мэргэжилтэй монгол бүсгүй юм. Хэдийнээс хатуу дэг, шалгуур өндөртэй гэгддэг Герман улсын төрийн албанд тэнцэж чадсан уг эмэгтэйг С.Билгүүн гэдэг. Тэрбээр тухайн албанд орохдоо 130 хүнтэй өрсөлдөж шалгарчээ. Германд төрийн албанд ажиллах эхний шалгуур нь заавал тус улсын иргэн байх ёстой. Түүний хувьд зөвлөх гэдэг статусаар ажиллах учир гадаад хүн байхыг зөвшөөрчээ. Түүнчлэн төрийн албанд ороход тавьдаг хамгийн гол шалгуур нь хувь хүний мэдлэг, төлөвшил, хүмүүжлийг нь хардаг байна. С.Билгүүний бусдаас ялгарах давуу тал нь гадаад хэлний чадвар байжээ. Тэрбээр унаган монгол хэлнээс гадна герман, орос, англи хэлтэй аж. Ажлын хувьд өмнө нь Герман улсын татварын томоохон компанид татварын өмгөөллийн чиглэлээр ажиллаж байжээ.
2017 он 06,07 сар "Зиндаа" сэтгүүл №05/505
Сэтгэгдэл ( 2 )
Harj bisherch yvdag hun chin bnaa boldog bol Nasaaraa budaatai shul hiij uguh ymsan
Uhaantai huurhun busgui shuu amjilt