Байгаль бидэнд сануулсаар байна!
Усны тухай Монгол Улсын хуулиар дөрвөн жил тутам усны тооллого явуулдаг аж. ХАрин хамгийн сүүлд Монгол Улс 2016 онд гол горхи, булаг шанд, нуураа тоолжээ. Ингэхэд 263 гол горхи, 774 булаг шанд ор мөргүй ширгэсэн гэж тоологджээ. Мөн 346 нуур, тойром ширгэсэн байна. Энэ нь хүний үйл ажиллагаатай холбоотойгоос гадна хамгийн гол нь Монгол Улсад усны нөөц хомсдож байгааг илэрхийлсэн байгалийн сануулга юм гэдгийг мэргэжлийн хүн анхааруулж байна. Магадгүй дараагийн буюу 2020 онд тоолоход энэ тоо хэд болж нэмэгдэхийг хэлэхэд бэрх. Гол, горхи яагаад ширгээд байгааг та бидний хамгийн сайн мэдэх Монгол орны хамгийн урт гэгдэх Орхон голын жишээн дээр өгүүлье.
Орхон голын эх алт олборлогчдын талбар болов
Орхон болон бусад голын эхийг бүрдүүлдэг Шийртийн амнаас алт олборлох нэрээр голын эх, тэр хавийн амыг сүйтгэж эхлээд хэдэн оныг үдлээ. Эл газар бол Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт оршино. Энд алт олборлох ашиглалтын хамгийн олон буюу 22 тусгай зөвшөөрөл буй аж. 2017 онд гэхэд тус суманд /зөвхөн нэг суманд шүү/ 16 компани алт олборлож байсан ч, тэдний 14 нь ямарч техник эдийн засгийн үндэслэлгүй, мөн уулын ажлын төлөвлөгөө зэрэг холбогдох зөвшөөрөлгүйгээр ажиллаж байсныг тогтоосон байдаг..
“Монгол газар” компани зөвшөөрөлтэй гэх өөрийн талбайд эдгээр зөвшөөрөлгүй компаниудыг туслан гүйцэтгэгчээр оруулж,энэ бүс нутагт эмх замбараагүй байдал буй болж, алт олборлогчдын улайрал дээд цэгтээ хүрсэн юм.
Үүний улмаас Шийртийн болон бусад голууд бохирдож, Орхон гол 200 гаруй км газарт улаан, шар шороогоор урсаж эхэлснийг мэргэжлийн хяналтынхан шалгаж нотолсон байна. Одоо ч байдал дээрдсэнгүй. Хуулийн байгууллага хариуцлага тооцож, алт олборлох нэрээр голын эх бохирдуулж байгааг зарим компанийн үйл ажиллагааг зогсоосон ч, Орхон гол “уйлсан” хэвээр байгааг нутгийнхан олон дахин ярьж, зохих байгууллагад нь хандсаар байна. Хамгийн харамсалтай нь энэ бүхний золиосонд Шийртийн ам, Орхон голоос эх авдаг, дагаж урсдаг зэрэг нийт найман аймгийн 53 сумын хүн малын усны асуудал хүндхэн болоод байна.
Усыг "уйлуулах"-ын учир юу билээ...
Улсгүй болох гэж байж амиар яах вэ, усгүй болох гэж байж алтаар яах ч билээ гэж санаандгүй хэлсэн үг биш бололтой. Амьд оршихуй бүхнийг ундаалж байдаг ус уйлж байхад хүмүүс бид алтаар яах юм бэ. Урсгалыг нь тасалж, ундаргыг нь үгүй хийж, гол мөрнөө мөхөөсний эцэст хүн төрөлхтөн бидэнд юу хэрэгтэй гэж. Алтыг хүн уухгүй, усыг л хүн уудаг. Уух усгүй болчихвол уул овоо шиг алт байгаад яах билээ.
Ер нь усыг ганцхан хүн хэрэглэдэг юм биш шүү дээ. Байгаль дэлхий, амьтан ургамал ч усгүй бол амьгүй. Тэд амьгүй, бас усгүй бол хүн төрөлхтөн амьгүйг уул уурхайнхан, алт олборлогчид ойлгодоггүй бололтой.
"Ус намайг чандлан дээдэлвээс
Уярч, ургуулж, ундаалж
Ус намайг гарзанд орхивоос
Уурлаж, хонзогнож хохироож ч чадна" гэсэн хатуу үг байдгыг санахад илүүдэхгүй биз ээ.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
Bugdiig ni uul uurhai ruu chihdeg adgiin uzlee ehleed zasaarai 1.5orchim say km2 talbaitai mongol orni huwid uul uurhain uil ajilgaa bol tom oroond tawchig shidsentei adil jijghen zuil gdgiig oilgooroi mon 1990d pnd maliin too tolgoig 13sayas iluu gargahgui baridag bsan ni belcheer bolon baigaliig hamgaalagad orshdog bsn um shuu dee. Uhaantai humuus min sain bodood uzeech dee 60say mal bn gjine belcheergui usgui bolohd tom huchin noloo bolood bn shuu dee. Bas company ene ter gd l bolowsrolgui bga uchiraas ninja buyu gar argaar olborlogchid iim baidald chin hurgesen shuu Setguulch hun bj bod
Сэтгэл өвдөж байна.энэ төр баригчид яасан хүнээ больсон хүмүүс вэ.бүхэл бүтэн 3 сая хүний хувь заяагаар тогложбайдаг.нүгэл нүдээрээ гэдэг.аливаа муу үйл бүхэн хариутай.хожим горын амсана
Merejiliin hyanaltiinhan hen ch bish.ted hamgaalagchid bus.hamtran ezemshigchid baidag.