Ражив Гандийн нэрэмжит ҮУПТК дээр ахлагч нарын мэргэжлийн сургалт эхэллээ

2018 оны 05 сарын 11

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб хамтран Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа анги нэгтгэлийн ахлагч нарт мэргэжлийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар хамтран ажиллаж байгаа.

Энэ хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа анги нэгтгэлийн ахлагч нарын мэргэжлийн ээлжит сургалт 2018 оны 5 дугаар сарын 10-нд ҮУПК  дээр эхэллээ. Уг 21 хоногийн сургалтаар Анхан шатны баримт бүрдүүлэх, хөтлөх, Санхүүгийн анхан шатны тайлан гаргах, програм ашиглах зэрэг хэд хэдэн чадамжийг эзэмшүүлэх юм байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top