Би анхны гэрлэлтээсээ зургаан настай охинтой үлдсэн юм. Саяхан би хоёр дахь удаагаа нөхөртэй боллоо. Охины минь гаргаж буй зан авир намайг гайхашрахад хүргээд байна. Тэр үгэнд огт орохгүй, эмзэг гомдомтгой болчихсон, хойд ааваа тэврээд, үнсээд, амрахаар хэвтэх үед бид хоёрын дунд хэвтэх гэж дайраад. Ийм тохиолдолд бид юу хийх ёстой вэ? Түүнд сануулга өгөх үү, эсвэл гэр бүлийн шинэ гишүүнд мөдхөн дасах биз гээд зүгээр орхичих уу? /С. 36 настай/
Ингээд энэхүү эмэгтэйн захидалд сэтгэлзүйч хэрхэн хариулсныг сонирхоцгооё.
Охины зан ааш өөрчлөгдсөнд хэд хэдэн шалтгаан байж болно. Гэхдээ гэр бүлд шинээр эрэгтэй хүн нэмэгдсэн явдал хүүхдийн харьцаанд зайлшгүй нөлөөлж байгаа. Магадгүй, охин таныг шинэ нөхөртэй чинь хардаж байж болох. Та өмнө нь түүнд хамаг анхаарлаа тавьдаг байсан бол одоо түүнийг хайр, халамжийг өөр нэг эртэй хуваалцахад хүрээд байна.
Хүүхдүүд өөртөө анхаарал хандуулахын тулд тиймэрхүү зан авир гаргах нь элбэг. Тэд тийм арга замаар өөрсдийн стрессээ тайлдаг. Гэр бүлийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөн, шинэ гишүүнд дасч түүнийг хүлээн авахын тулд хүүхдэд зохих хэмжээний цаг хугацаа шаардлагатай.
Хойд аавдаа хэт их анхаарал тавиад байгаа нь бас өөр шалтгаантай байж болно. Заримдаа охид бүр багаасаа эмэгтэй хүний амьдралд эр хүн хамгийн чухал гэсэн ойлголттой болчихсон байдаг. Иймд тэд эр хүнийг бурханчлан шүтэх нь холгүй болж, дурын эмэгтэйг өөрийн өрсөлдөгч мэтээр хүлээн авдаг.
Өөр ч бас янз бүрийн шалтгаан охины зан ааш өөрчлөгдөхөд нөлөөлсөн байж мэднэ. Иймээс нөхцөл байдлын талаар охинтойгоо хэлэлцэж, түүнийг юу мэдэрч байгааг олж мэдэх нь чухал. Түүнд урдын адил маш их хайртай хэвээрээ байгаа, цаг үргэлж тусалж дэмжихэд бэлэн гэдгээ түүнд ярьж ойлгуулах хэрэгтэй. Түүнтэй хоёулхнаа зарим үед цаг хугацааг өнгөрүүлж байвал илүү ашиг тустай байх болно. Ингэснээр та хоёрын харилцаа урдын адил хэвээр байгаа гэдэгт охин илүү итгэл үнэмшилтэй болох юм.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
Aimshigtai orchuulga
Hoid etseg ohind het anhaaral handuulaad bnu eejiig ezgui hoiguur huuhed yuch medehgui shdee aavtai bolchloo geed bayarlaad bga bh ern zaitai bsan hen hendee olziitei
Хойд эцэг нь охины төрсөн эцэг байж болх юм