УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тойргийнхоо цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд зарласан “АЛАГ ДЭЛХИЙ МИНИЙ НҮДЭЭР” гар зургийн уралдааныг дүгнэж бяцхан зураачдаа шагнаж урамшуулсан байна.
“Энэ бол миний дэлхий” сэдэвт зургаар 250-р цэцэрлэгийн Энхрийлэн ТЭРГҮҮН БАЙР",
219-р цэцэрлэгийн У.Гүчүтүрүү "ДЭД БАЙР",
“Ой модоо хамгаалах нь” сэдэвт зургаар 165-р цэцэрлэгийн Б.Чингүүн ТУСГАЙ БАЙР,
"Хүүхдүүд бид байгалиа хайрлана” сэдэвт зургаар 165-р цэцэрлэгийн Б.Одонцацрал 1-Р БАЙР,
“Хүн ба байгаль” сэдэвт зургаар 223-р цэцэрлэгийн Э.Маралгоо 2-Р БАЙР,
“Зун цаг” сэдэвт зургаар 49-р цэцэрлэгийн Б.Мөнх-Ундрал 3-Р БАЙР
“Монгол нутаг” сэдэвт зургаар 165-р цэцэрлэгийн Б.Халиун, “Дөрвөн улирал” сэдэвт зургаар 165-р цэцэрлэгийн С.Номин-Эрдэнэ, “Алаг дэлхий миний нүдээр” сэдэвт зургаар 250-р цэцэрлэгийн Б.Марал /4 настай/, “Миний сайхан орон” сэдэвт зургаар 250-р цэцэрлэгийн Б.Цэлмэг нарын бүтээл ШАГНАЛТ БАЙРАНД тус тус шалгарлаа.
Мөн 250 дугаар цэцэрлэг идэвхтэй оролцож, батламж гардан авлаа.
Хүүхэд багачуудын маань авьяас билэг, эрдэм оюун улам төгөлдөржих болтугай.
Сэтгэгдэл ( 0 )