Тусгай хэрэгцээт 10 дугаар цэцэрлэгийн барилгын санхүүжилт шийдэгдлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 07

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар олон жил яригдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолборын барилгын санхүүжилтийн асуудал шийдэгдлээ. Тус цэцэрлэгийг барихад шаардагдах 5,3 тэрбум төгрөгийг 2019 оны төсвийн төсөлд тусгасанаар орчин үеийн шаардлагад нийцсэн, хөгжлийн бэрхшээлэй хүүхдүүдийн хэрэгцээг хангасан анхны жишиг цэцэрлэг ашиглалтад орох юм.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Ерөнхий сайд 6 дугаар сарын 1-нд тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлсаны үр дүнд энэхүү шийдвэр гарлаа.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь эмчилгээ сувилгаа, нөхөн сэргээх үйлчилгээг авах шаардлагатай байдаг учраас багшийн зүгээс илүү арчилгаа, сувилгаа авдаг. Өөрөөр хэлбэл ердийн цэцэрлэгээс илүү төсөв хөрөнгө шаардлагатай байдгаас барилгын ажил саатаад байсан юм. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны жишиг цэцэрлэг барих төсвийг шийдүүлсэндээ салбар яам болон уг цэцэрлэгийн хүүхдүүд, эцэг эхчүүдийн өмнөөс талархаж байгаагаа хэлмээр байна. Манай яамнаас ирэх долоо хоногтоо багтаан тендерийг нээлттэйгээр зарлана” гэв.Барилгын зураг 5.3 тэрбум төгрөгийн өртөгтэй байхаар зурагдсан байна. Ингээд Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан зориулсан 120 ортой цэцэрлэг баригдах боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top