Дэлхийн хамгийн нууцлаг дөрвөн газар

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 10
Нэг.
Олон жилийн турш АНУ-ын Засгийн газар энэхүү цэргийн баазыг байдаг гэдгийг үгүйсгэсээр ирсэн боловч өдгөө зарим нэг зүйл нь мэр сэр ил болсоор байна. Тус баазад сансар огторгуй, харь гарагийнхны талаар нууц судалгааг хийдэг юм. Бааз хүрэх замд урагш явахыг хориглосон маш олон тэмдэглэгээг харах бөгөөд тухайн газар маш нарийн хамгаалалтанд байдаг учраас нэвтрэх ямар ч боломжгүй ажээ.
51-р бүсБермудын гурвалжин
Хоёр.
Бермудын гурвалжин буюу "Чөтгөрийн гурвалжин"-д олон нууцлаг явдал тохиолддог гэж эртнээс хэлэлцсээр ирсэн билээ. Тус газар нь Америк, Европ болон Карибын арлуудад хүрэх зам юм. Зарим судлаачид энэхүү газар ямар нэг сонирхолтой нууц агуулдаг гэж үздэг бол зарим нь ямар ч онцгой зүйл үгүй гэж баталдаг аж. Бермудын гурвалжинд анх 1950 онд таван сөнөөгч онгоц, нэг нисэх онгоц тус газар нисч байгаад ул мөргүй алга болсноос хойш 75 нисэх онгоц, хэдэн зуун хөлөг онгоц дээрх жишээг давтсан юм. Харин хамгийн сүүлд 2015 онд "El Faro" гэх ачаа тээврийн хөлөг онгоц алга болсон билээ. 
Бермудын гурвалжин зурган илэрцүүд
Гурав.
Бид бүхэн Хятад улсыг хүн ам ихтэй, ард иргэдийн амьдралын түвшин доогуур, ядуу буурай ард түмэнтэй гэдгээр л төсөөлдөг шүү дээ. Гэтэл Хуаси тосгон нь улсынхаа хамгийн баян тосгоноор шалгарсан бөгөөд 2000 иргэдийн дансанд олон тэрбум доллар байдгийг ч мөн онцлох нь зүйтэй болов уу. Ард иргэд нь 7 хоХуаси тосгон, Хятадногийн бүхий л өдөрт ажилладаг ба амралтын өдөр гэдгийг мэддэггүй байна. Тиймдээ ч өнөөдөр тухайн тосгонд тэнгэр баганадсан олон барилгууд баригдаж, үүгээрээ алдаршсан юм.
Дөрөв.
Стоунхэнж зурган илэрцүүд

Стоунхэнж (Stonehenge) нь, Английн Уилтширд оршдог бөгөөд тойрог хэлбэрээр байрлуулсан чулуун байгууламж юм. Уг байгууламжийг МЭӨ 2640 – 2480 оны хооронд байгуулсан гэж таамагладаг бөгөөд 3500 жилийн турш ашиглагдсаар иржээ. Нар буцах, өдрийн нар мандах үед чулуунуудын зарим нь нэг шугаманд харагддаг байна. Стоунхенжийг “сарсен” гэж нэрлэдэг чулуулгаар хийсэн байдаг. Египет болон Өмнөд Америк түүнтэй ижил нэн эртний байгууламжид тооцогддог. Нөгөөтэйгүүр Стоунхенжийг эртний үндэстнүүдийн цаг тооллыг хэмжих нэг хэмжүүр байсан гэж үздэг бөгөөд тухайн үед уг байгууламж нь одон орон судлалын чухал хэрэгсэл болохоос гадна шашны гүн сүсэг бишрэлийн төв байв. Нас барагсадыг тэнд нутаглуулдаг байсан бөгөөд оршуулгын газрын нэг хэлбэр ч гэж үзэх нь бий. Зарим хүмүүс Стоунхенж нь ид шидийн хүч чадал агуулсан газар хэмээн итгэдэг байна.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top