Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн компьютерийн үндсэн хэрэглээний программын сургалтыг 17 иргэн амжилттай төгсөж, сертфикатаа гардан авлаа.
Энэхүү сургалтыг БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА”-гийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран зохион байгуулдаг бөгөөд компьютерийн үндсэн хэрэглээнээс гадна мэдээллийн технологийн чиглэлийн 7 төрлийн нарийн мэргэжлийн сургалтуудыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна.
Тус төв нь 72 компьютертой 3 сургалтын танхим, Инкубатор төвөөс бүрдэх бөгөөд 2017 оны 3 дугаар сараас хойш 1500 орчим залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр үнэ төлбөргүй сургаж, 20 иргэнийг инкубатор төвөөр дамжуулан бойжуулж, 45 залууг ажлын байранд холбож ажилласан юм. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )