Даатгуулагч та декритээ яаж авах вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 11

Хэрвээ та албан болон хувиараа нийгмийн даатгал төлдөг бол хүүхэд төрүүлэхдээ нийгмийн даатгалын сангаас декрит авах эрхтэй. Гэхдээ хэдэн сарын хугацаатай, хэдий хэмжээний даатгал төлж байснаас хамаарч хүн бүр харилцан адилгүй байх бөгөөд ямар тохиолдолд декрит авах эр үүсдэг талаар доорх мэдээллийг хүргэж байна.

1. Даатгуулагч та 12 сар төлсөн түүний 6 сар нь тасралтгүй төлсөн тохиолдолд декрит авах эрх үүснэ
2. Гэхдээ 12 сар нь заавал тасралтгүй байх шаардлаггүй дундуураа тасарсан байж болно сүүлийн 6 сар нь л тасралтгүй байх шаардлагатай
3. Хэрвээ та сайн дураар даатгуулагч бол 70 хувиар заавал даатгуулагч(ажил хийдэг) бол 100 хувиар бодогдоно
4. Сайн дураар даатгуулагч 2019 оноос 100 хувиар бодогддог болно
5. Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжгүй 2019 оноос нөхөн төлөх боломжтой
6. Найман сартай буюу 32 долоо хоногтойдоо декрит авна
7. Төрхийн өмнө болон төрсний дараах эмнэлгийн хуудас болон бичиг баримтаа ажлын 14 хоногийн дотор нягтлан болон байцаагчдаа хүргэж өгнө
8. Декритийг харъяа нийгмийн даатгалын сангаас олгоно
9. Декрит бодогдсон өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор таны дансанд болон танай байгуулагын дансанд орно
10. Та декрит танай байгуулагын дансанд болон таны дансанд орсон эсэхийг шалгах боломжтой #ndaatgal.mn
11. Заавал даатгуулагч бол эхлээд танай байгуулагын данс руу, байгуулагын нягтлан чинь таны данс руу хийнэ. Сайн дур бол шууд таны данс руу орно
12. Декритийг сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас бодно
13. Декрит бодох хоног ажлын 45,  баяр ёслолын өдөр таарвал хоногоос хасагдана.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
erka(27.123.214.105) 2018 оны 06 сарын 12

2UDAA daraalad dekrit awsan dundaa 4 sar ajilsan odo dahij gekritiin mongo awch bolhuu ajilaas niigmiin daatgal toldog

0  |  0
zochin(103.26.193.11) 2018 оны 06 сарын 11

TURSHLAG

0  |  0
Top