Монгол Улсын боловсролын статистикийн мэдээллийг боловсруулах болон хэрэглэх чадавхийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх зорилготой “Монгол Улсад боловсролын статистикийн зөвлөгөө өгөх” төслийн уулзалт энэ сарын 5-8-нд Монгол Улсын БСШУСЯ-нд боллоо.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудад чиглэсэн боловсролын үзүүлэлтийг цуглуулах, боловсруулахад дэмжлэг үзүүлэх, БНСУ-ын боловсролын статистикийн хөгжлийн туршлагаас хуваалцах, хоёр улсын хоорондох боловсрол солилцооны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус төслийн зорилго оршиж байна.
Түүнчлэн боловсролын статистикийн тогтолцоо, судалгаа, үйлчилгээг сайжруулах төдийгүй статистикийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилгуудад чиглэсэн боловсролын үзүүлэлтийг боловсруулах үүрэг хүлээж буй.
2017-2019 он хүртэл гурван жилийн хугацаатай үргэлжлэх тус төсөл нь боловсролын статистикийн тогтолцоо (хууль, тогтолцоо, бүтэц зохион байгуулалт), хүний нөөцийг бэлтгэн сургах, боловсролын статистикийн судалгаа болон үйлчилгээг сайжруулах юм.
Энэхүү зөвлөгөө өгөх төсөл нь амжилттай хэрэгжсэн тохиолдолд 2020 оноос хойш нэмэлт зөвлөгөө өгөх боломжтой болно. Ингэснээр Монгол Улсын боловсролын статистикийн мэдээллийн боловсруулалт болон хэрэглээний чадавхийг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилгуудад чиглэсэн боловсролын үзүүлэлтийн мэдээ цуглуулах болон боловсруулах, нотолгоо (статистик)-д суурилсан боловсролын бодлогыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх үр дүнд хүрэх юм.
Сэтгэгдэл ( 0 )