Орлоготой оюутан хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

2018 оны 06 сарын 29

“Цэцээ Гүн” Менежментийн Дээд Сургуулийн 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй 20 бүтээлч ажлын нэг “Орлоготой оюутан хөтөлбөр” амжилттай хэрэгжиж эхэллээ. Тус хөтөлбөрт “MCS Coca Cola”, “Таван Богд Групп” зэрэг Монголын тэргүүлэх чиглэлийн томоохон ажил олгогч байгууллагууд нэгдэж байна. Орлогтой оюутан хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр “Цэцээ Гүн” Менежментийн Дээд Сургуульд суралцаж буй оюутнууд хичээлийн бус цагаар цагийн ажил хийж сургалтын төлбөр болон бусад зардалаа олох боломжтой болж байна. Мөн тус сургуульд суралцах 4 жилийн хугацаанд Монголын хүний нөөцийн тэргүүлэх чиглэлийн “MSDI Pro HRC” компаний мэргэжилтнүүдийн сургалт зөвлөгөөнд байнга хамрагдсанаар тус сургуулийн төгсөгчид хүссэн ажлын байрандаа тэнцэж, ажлын гараагаа амжилттай эхлүүлэх боломжтой боллоо.

“БИД ТАНЫГ БОЛОВСРОЛД ХӨТӨЛНӨ БОЛОВСОЛ ТАНЫГ АМЖИЛТАНД ХҮРГЭНЭ”

“Цэцээ Гүн” Менежментийн Дээд Сургууль 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхэллээ.

Өдрийн ангидаа

  • Санхүүгийн удирдлага
  • Хүний нөөцийн удирдлага
  • Нийтийн удирдлага
  • Маркетингийн удирдалага
  • Компьютерийн программ хангамж
  • Япон хэлний орчуулагч, багш
  • Англи хэлний орчуулагч, багш мэргэжилүүдээр элсэлт авч байна.

Хос дипломтой 2+2 хөтөлбөрийн ангидаа

  • Бизнесийн удирдлага
  • Санхүүгийн удирдлага
  • Маркетингийн удирдлага мэргэжилүүдээр элсэлт авч байна.

Тус хөтөлбөр нь “Цэцээ Гүн” Менежментийн Дээд Сургуульд 2 жил Япон улсын “Кюүшүгийн Мэдээлэл Зүйн Дээд Сургууль”-д 2 жил суралцаж Хос дипломтой төгсөх төгсөх бөгөөд “МОНГОЛ ДАХЬ СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨР ЯПОНЫ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ БОЛОМЖ” олгож байна. 

Сургуулийн хаяг холбоо барих:

Хичээлийн байр-1: Баянзүрх дүүрэг, 13-р хороо, ЦЭЦЭЭ гүн байр,

Утас: 99994287, 70162668, 91102668

И-Мэйл: info@tsetsee-goun.edu.mn

Вэб сайт:http://www.tsetsee-goun.edu.mn/

Онлайн бүртгэл: http://tsetsee-goun.edu.mn/elselt/


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top