Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэг сургуулийн өмнөх насны 114225 хүүхэд хамрагдах төлөвтэй байна.
Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт ШИНЭЭР элсэх бүх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаас гадна өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-5 насны хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулна. Ингэснээр нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагаа бүрэн цахим хэлбэрт шилжиж байна.
“Цахим бүртгэл” бүртгэл 2018 оны 07 дугаар сарын 25-ны 09:00 цагаас 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23:59 цагийг дуустал 30 хоног үргэлжилнэ.
Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг дараах зааврын дагуу бүртгүүлнэ.
“Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2018 оны 08 дугаар сарын 24-ний БААСАН гаригийн 09:00 цагт нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг явагдана. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.
Өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг дараах зааврын дагуу баталгаажуулна.
Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд 2018 оны 07 дугаар сарын 25-аас зөвхөн ажлын өдрүүдэд тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, 2018 оны 08 дугаар сарын 13-аас хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой.
“Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалаагчдын системд бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээнэ. Мөн tsetserleg.ulaanbaatar.mn системийн “Шалгах”цэс рүү орж хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгтээ элссэн эсэхийг шалгах боломжтой.
Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт элсэж байгаа болон зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг цахимаар зохион байгуулахгүй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
Мэдээлэл авах:
Цахим хаяг: tsetserleg.ulaanbaatar.mn, www.edub.edu.mn
Утас:
Нийслэлийн Боловсролын газар 70113032; |
Нийслэлийн мэдээллийн технологийн газар 330844; |
БГД-ийн Боловсролын хэлтэс 70120351 |
БЗД-ийн Боловсролын хэлтэс 70100546; |
СБД-ийн Боловсролын хэлтэс 70111606; |
СХД-ийн Боловсролын хэлтэс 70171110; |
ЧД-ийн Боловсролын хэлтэс 315442; |
ХУД-ийн Боловсролын хэлтэс 342472; |
НД-ийн Боловсролын хэлтэс 70233008; |
БНД-ийн Боловсролын хэлтэс 70213815; |
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )