Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр Япон Улсын Шизуоко мужийн Засаг дарга Кавакацү Хэйта тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, хоёр талын боловсрол, соёл, спорт_ шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Шизуока мужийн дэмжлэгээр хоёр талын хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгааг цохон тэмдэглээд тус мужийн Засаг даргатай биечлэн уулзаж, Монгол-Японы боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцох завшаан тохиож байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Хоёр улсын баг тамирчид хамтарсан бэлтгэл хийх, түүнчлэн сүүлийн гурван жилийн хугацаанд ахлах ангийн хүрээнд сурагч солилцооны хөтөлбөр хоёр улсын хооронд хэрэгжиж буй. Мөн спортын салбарт жудо, чөлөөт бөх, пара хөнгөн атлетик, боксын чиглэлээр Шизүока мужийн дөрвөн хотод хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд соёл, боловсрол, спортын салбар дахь хоёр улсын хамтын ажиллагаанд Шизуоко мужийн гүйцэтгэх үүрэг, оруулж буй хувь нэмэр их байдагт талархаж буйгаа салбарын сайд тус мужийн засаг даргад албан ёсоор илэрхийлж цаашид хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо.
Сэтгэгдэл ( 0 )