Монгол эмэгтэйчүүдэд Шик хатагтай зөвлөж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 04

Наймдугаар сарын 3-ны өдөр "Интер ном" номын их дэлгүүрт "Шик хатагтайн зөвлөгөө буюу Парист суралцсан минимал амьдралын 20 нууц" номын нээлт боллоо. Тус нээлтийн арга хэмжээгээр орчуулагч  Л.Саруултөгс уншигчидтайгаа уулзан номынхоо тухай үнэт зөвлөгөөнүүдийг харамгүй хуваалцан нэгэн үдшийг таатай өнгөрүүлсэн билээ.  

Орчуулагч Л.Саруултөгс нь өмнө Мари Кондогийн Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид номыг Монсудар хэвлэлийн газартай хамтран хэвлүүлж байсан төдийгүй энэ өдөр шинэхэн номтойгоо Монголынхоо эрхэм уншигчдтай дахин золгож байна. Тус номд Францын нийслэл Парис хотод оюутан солилцоогоор очсон Калифорнийн оюутан Женнифер Скоттын гэрлийн хотоос суралцсан үнэтэй зөвлөгөөнүүдийг хүүрнэх аж. Түүнийг анх Парист хөл тавихад арван зургаадугаар дүүргийн нэгэн байрны Шик хэмээх хатагтай угтан авчээ. Гэвч Скоттын бодсоноос тэс өөр байсан учир тэрээр франц философиор амьдрах урлагт суралцдаг. Цэмцгэр сайхан хувцасласан Шик хатагтай иж бүрэн үдийн зоог бэлдэж, /цэмцгэр хувцасныхаа гадуур мэдээж хормогч зүүсэн/ Женниферийг элдэв амттан, түргэн хоол, бэлтгэлийн өмд, зурагт зэрэг хэрэггүй зуршлуудаас нь холдуулна.

Бүлэг бүр Женниферийн Шик хатагтайгаас сурсан үнэтэй зөвлөгөөнүүдээс бүрдэнэ. Хаана амьдрах, хэр их орлого олохоос үл хамааран хэрэгжүүлж болох санаанууд бий. Тоо ширхгээс илүү чанарт анхаардаг франц гоо зүйн хэм хэмжээг сонгосноор хооллох урлаг /хоол сойх, амттан хивэх нь Шик биш/,загвар /өөрийн төсөв мөнгөндөө тааруулан хамгийн чанартайг нь худалдан ав/, арьс арчилгаа /будаагүй мэт харагдах/ зэрэг зөвлөгөөнүүдийг авах болно.


Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

 


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.23.182) 2018 оны 08 сарын 05

erchuud medvel yanaa

0  |  0
zochin(64.119.23.182) 2018 оны 08 сарын 05

ZURAGT HIISVER SETGELGEENII HAMGIIN TOM DAISAN

0  |  0
Top