Хувцасны бөөгнөрсөн, бөөстсөн хэсгийг хэрхэн цэвэрлэх вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 12

Ноос, ноолуур зарим нэг даавуун хувцас тань хэд өмсөөд л бөөгнөрч хүмүүсийн хэлж заншснаар бөөсрөөд байдаг байна уу? Үүнийг хэрхэн цэвэрлэж, хуучин шигээ болгох аргаа олохгүй байвал бидний бэлтгэсэн зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. 

Скотчоор арилгах

Бидний өдөр тутамд хэрэглэдэг скотчыг хувцасны бөөгнөрч бөөсөрсөн хэсгийг арилгахад ашиглаж болно. Скотчны наалдамхай талыг хувцас дээрээ наагаад хүчтэй татаж аваарай. 

Сахлын хутгаар

Эрчүүдийн хэрэглээ болсон сахлын хутганы бас нэгэн хэрэглээ бол хувцасны бөөгнөрсөн хэсгийг арилгах. Гэхдээ маш болгоомжтой байхыг сануулж байна. Нимгэн, эмзэг материалтай хувцсаа урах, зүсэх эрсдэлтэй тул маш болгоомжтой зөөлөн татаж арилгаарай. Энэ бол маш үр дүнтэй арга шүү. 

Хатуу хуурай чулуу

Арзгар гадаргуутай алганд багтах хэмжээний чулуугаар энэ асуудлыг шийдэж болно. Мөн иймэрхүү төрлийн хувцасны бөөгнөрсөн хэсгийг арилгах зориулалтын зүйлс байдаг болсон тиймээс заавал чулуу гэлтгүй зориулалтын зүйлийг ашиглаж болно. 

Зориулалтын машин

Хэрвээ танд зориулалтын машин байвал илүү хялбар бөгөөд цагийг тань хэмнэх болно.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.27.119) 2018 оны 08 сарын 14

Зориулалтын машин, гараараа түүх хоёр л зөв арга. Бусад нь гэмтээнэ, ялангуяа тэр скочийг бүү хэрэглэ.

0  |  0
Top