Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагаанд МХЕГ-аас хяналт шалгалт хийж байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/117 тоот удирдамжийн дагуу хийж буй урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад Боловсролын хяналтын улсын байцаагч, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын /ахлах/ байцаагч нар хяналт тавин ажиллаж байна. Шалгалт 40.5 хувьтай явагдаж буй юм байна.
Сэтгэгдэл ( 0 )