Япон улсад ажил хийгээд сургалтын төлбөрөө төлөх боломжтой

2018 оны 08 сарын 29

Зах зээлийн нийгэмд шилжсэн цаг үеэс хойш Монголчууд бид Япон улстай эдийн засгийн, нийгмийн, соёлын болон бусад олон салбаруудад хамтарч ажилласаар ирсэн билээ. Тэр ч байтугай тал нутгийн хөвгүүд арлын япон оронд сүмо бөхөөр бишрэн гайхагдаж олон мянган жилийн түүхтэй спортын ноён оргилд гарч Япон Монгол хоёр орны найрсаг харилцааг улам бэхжүүлсэн олон талт амжилтуудыг үзүүлж байгаа билээ.

Япон орон нь өөрсдийн соёлын өвөрмөц дүр төрхөөрөө Монголчууд бидний сэтгэлд төдийгүй дэлхий дахинаа маш өндөр ёс зүйтэй ард түмэн гэдэгээрээ танигдсан ард түмэн билээ. Маш өндөр ёс зүйтэй болгож төлөвшихөд мэдээж тус улсын боловсролын салбарын оруулсан хувь нэмэр ч өндөр билээ. Япон бараа бүтээгдэхүүн, япон үйлчилгээ зэрэг нь дэлхийд гайхагдсан өвөрмөц төдийгүй чанартай гэдгийг бид бүхэн мэдэх билээ. Энэхүү мундаг ард түмнийг бүтээлцсэн салшгүй нэгээхэн хэсэг нь мэдээж боловсролын салбар гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх бизээ.

Тэгвэл танд Японы боловсролын салбарт харьцангуй хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцаж, сурсан мэдсэн зүйлээ эргээд эх орондоо хэрэгжүүлэх боломжийг санал болгож байна. Санал болгохдоо ар гэрийнхэнээсээ өртөг өндөртэй газрын амьдрах өртөг зардал сар бүр утасдаж нэхэхгүй байх, тэр ч байтугай сургалтын төлбөрөө өөрөө төлөх боломжоор хангаж байна. Энэхүү боломжийг танд энэ хичээлийн жил 20 жилийн ойгоо тэмдэглэнэ өнгөрөөхөөр бэлдэж буй “Цэцээ Гүн” Менежментийн Дээд Сургууль танд олгож байна. Тус сургууль нь өнөө цагт Япон улсын цөөнгүй хэдэн боловсролын байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаагын зэрэгцээ урьд хожид байгаагүй таатай боломжийг та бүхэнд олгож байна.

Эдгээрийг дурдвал:

1. Таны хүүхэд ерөнхий боловсролын сургуулиа япон улсад дүүргэх боломжийг бид бүхэн Япон улсын “Мэйтокү Гижикү” Ахлах сургуултай хамтран олгож байна.

“Цэцээ Гүн” Менежментийн Дээд Сургууль нь энэ жилээс өөрийн дэргэдэх Япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Уудам Монгол Эдүкэйшн” Ахлах сургуулийн үйл ажиллагааг эхлүүлж 10-12 ангийн сурагчидад Ерөнхий боловсролын 10, 11-р ангиа Монголд, 12-р ангиа Японы “Мэйтокү Гижикү” ахлах сургуульд төгсөх боломжыг санал болгож байна. Ийнхүү таны хүүхэд Япон улсад Ерөнхий боловсрол эзэмшсэнээр Японы их дээд сургуулиудрүү өөрсдийн хүссэн мэргэжилээрээ шууд элсэх боломжтой болно.

2. Таны хүүхэд Их дээд сургуулиа Япон улсад дүүргэх асар том боломжийг бид бүхэн Япон улсын “Күюшүгийн Мэдээлэл зүй, менежментийн дээд сургууль”-тай хамтран олгож байна.

Магадгүй таны хүүхэд ерөнхий боловсролоо Монголд эзэмшсэн Японы их дээд сургуульд суралцахыг хүссэн ч хэл мэдэхгүй, учираа сайн олохгүй байвал та манай сургуульд хандаарай. Учир нь гэвэл “Цэцээ Гүн” Менежментийн Дээд Сургууль Японы “Күюшүгийн Мэдээлэл зүй, менежментийн дээд сургууль”-тай хамтхан 2+2 хөтөлбөр буюу Монголд 2 жил, Японд 2 жил суралцаж Хос дипломтой төгсөх боломжийг олгож байна. Тус хөтөлбөр нь та Монголд суралцах 2 жил Японд суралцах 2 жил аль аль нь Монголд дахь сургалтын төлбөрөөр суралцах боломжийг олгож байгаагаар маш том давуу тал болж өгч байгаа билээ.

3. Мөн хэрвээ та бүхэн Япон улсад магистр, магадгүй докторын зэргээ хамгаалахыг хүсвэл бид та бүхэнд Японы Liberty Odawara хэлний сургуулийг санал болгож байна. Тус хэлний сургууль нь та бүхэнд Япон хэлийг өндөр түвшинд хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах боломжийг олгож байгаагаас гадна таныг дараагийн шатны сургуультай холбож элсэхэд тань бүрэн туслалцаа үзүүлэх болно.

Бид бүхэн гадаадад их дээд сургуульд сурахын тулд тухайн улсынхаа хэлийг маш өндөр түвшинд эзэмшсэн байх шаардлагатайг мэдэх билээ. Тэгвэл таныг Японы их дээд сургуульд элсэн суралцахын тулд заавал сурсан байх шаардлагатай хэлний түвшинд хүргэх гүүр нь Японы “Liberty Odawara” сургууль билээ. Тэгвэл тус сургуультай хамтарсан хөтөлбөр нь танд 120,000-200,000 иен (2,600,000-4,600,000 төгрөг)-ий тэтгэлэг олгохоос гадна 100% ажлын байраар хангаж сар бүр авсан цалингаараа сургалтын төлбөрөө хувааж төлөх боломжийг олгож байгаагаараа маш том давуу тал болж байна.

Ийнхүү та бүхийг “Цэцээ Гүн” Менежментийн Дээд Сургуулийн зүгээс олгож буй арлын Япон улсад суралцах олон олон боломжуудыг ашиглаж дэлхийн дайтай боловсрол эзэмшихийг уриалж байна.

 

“Цэцээ Гүн Менежментийн Дээд Сургуулийн Фэйсбүүк хаяг:

https://www.facebook.com/tsetseegoun/

 

“Уудам Монгол Эдүкэйшн” Ахлах Сургуулийн Фэйсбүүк хаяг:

https://www.facebook.com/UMEduhighschool/

 

“Мэйтокү Гижикү” Ахлах Сургуулийн вэб сайт:

https://www.meitoku-gijuku.ed.jp/english/

 

“Күюшүгийн Мэдээллийн Технологи Менежментийн Дээд Сургууль”-ийн вэб сайт:

https://www.kiis.ac.jp/en/

 

“Либэрти Одавара” Япон Хэлний Сургуулийн вэб сайт:

http://www.lib-odawara.jp/


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top