Багш галзуурахын даваан дээр сургууль тарж, ээж галзуурахын даваан дээр сургууль ордог гэх яриа сүүлийн үед сошл хуудсаар нэлээн харагдах болов. Энэ нь мэдээж хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотой гэдэг нь дамжиггүй. Хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгийн дүрэмт хувцас, хэрэгслүүдийг бэлдэх гэсэн ээж аав, эмээ өвөө нар Улаанбаатарын дэлгүүр хоршоо, зах, худалдааны төвүүдээр тавхайгаа эргэтэл гүйлдсээр л.
Хаана арай хямд, гэхдээ чанартай хувцас, хэрэглэл байгаа тухай нэг нэгнээсээ ам дамжин сонссоор их хотын түгжрэлд ихэнх цагаа өнгөрүүлж яваа тэдэнд үр хүүхдээс нь илүү чухал зүйл гэж юу байхав.
БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин сурагчдад оюуны тамираас гадна биеийн тамир чухал болохыг онцолсон тул энэ хичээлийн жилээс тэд сургалтын хөтөлбөртөө спортын хичээлийн цаг, төрлүүдийг нэмжээ. Манай улсын боловсролын тухайд нэг хичээлийг онцлохоос илүүтэй бүгдийг нь тэгш заахыг эрмэлздэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд монгол хэл, бичгийн хичээлийн цаг багассан, хүүхдүүд зөв бичиж ч чадахгүй ЕБС-иа төгсөж байгаа тухай нэлээд шүүмжлэх болсон. Ерөнхийдөө боловсролын салбарт тэр чигтээ өөрчлөлт, шинэчлэл хэрэгтэй байгаа тухай хаа, хаанаа ярилцах болов.
Сурагчдын өнөөдөр юу сурах, маргаашийн ирээдүй нь ямар байх вэ гэдэг сургууль болон сургуулиас олгож буй боловсролтой нягт уялдаа холбоотой. Гэхдээ зөвхөн Хятад төдийгүй Ази, Европийн орнууд хүүхдийн боловсролоос гадна эрүүл мэнд, биеийн өсөлт хөгжилтөд нэлээд анхаарах болсон байна. Жишээлбэл, дэлхийн дийлэнх орнууд сургууль болон ойр орчинд нь фэйсбүүк болон олон нийтийн сүлжээг ашиглахыг хоригложээ. Тэдний үзэж буйгаар сошл сүлжээ нь мэдрэлийн эсүүдийг гэмтээхээс гадна сэтгэн бодох чадварт муугаар нөлөөлж, цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд хамгийн их саад болдог гэжээ. Тиймдээ ч Хятад улсад фэйсбүүк, ютүб зэрэг сүлжээнүүд ажилладаггүйг уншигч та мэдэх биз ээ.
Мөн Хятад улс ганцаарчилсан спортоороо дэлхийд нэлээд дээгүүрт бичигддэгээс гадна багийн спортыг ч сүүлийн жилүүдэд нэлээд эрчимтэй хөгжүүлэх болжээ. Энэ нь оюуны боловсролоос гадна хүн амд нь биеийн тамир хэчнээн чухал байгааг ажигласны үр дүнд хийж буй ажлуудын нэгээхэн хэсэг юм. Мөн БНХАУ-ын насанд хүрэгсдийн 30.1 хувь буюу 440 сая хүн жингийн илүүдэлтэй, үүнээс 11.9 хувь буюу 130 сая хүн хэт таргалттай гэсэн тооцоо гарсан байна.
Таргалалтын гол шалтгаан нь хөдөлгөөний дутагдал, буруу дадал зуршил, эрүүл бус хооллолтоос үүсчээ. Таргалалт нь бүхий л өвчний эхлэл болдог ба ялангуяа хэвлий хэсгийн таргалалт нь жигд таргалалтыг бодвол эрүүл мэндэд илүү сөрөг нөлөөтэй байдаг аж. Иймээс эрэгтэй хүний бэлхүүсийн тойрог 90 см-ээс, эмэгтэй хүнийх 85 см-ээс хэтрэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөжээ.
Б.Баргужин
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
zuw shvv de bie byaldriin hugjil bhgvi eruul mend awah ym bhgvi deer medleg medeelel hel tvvhee tuich medehgvi jaaluud amerk haruudiin haraal surj shuudai umsuhuus tsaashgvi
Хятадууд хэзээ ч зөв зүйлийг бусдад уриалахгүй .Хятадын энэ хандлага Монголчуудад оюуны хоосрол ,хүчирхийлэл улам гаарахад хүргэнэ .