87 дугаар сургууль ”Жишиг сургууль” болно

2018 оны 08 сарын 31

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын  А/90 дүгээр тушаалын хүрээнд Монгол улсын хэмжээнд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлж хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг сургуулийн загвар сургуулийг турших ажил энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн.

Үүний дагуу дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын бодлого, хөтөлбөр бүхий хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг сургуулийн загвар сургуулийг туршин хэрэгжүүлэхээр дүүргийн 23 дугаар хороонд байрлах 87 дугаар сургууль сонгогдсон юм. Тус сургууль сургалтын хөтөлбөр нь орчин нөхцөлтэйгөө нягт уялдсан хүүхдэд ээлтэй аюулгүй орчинтой сургууль болохын тулд хийж хэрэгжүүлсэн ажил, боловсруулсан төлөвлөгөө, гаргасан шинэ санал санаачилгаа өнөөдөр танилцуулжээ. Уг арга хэмжээнд дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан-Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон эцэг эх, багш сурагчдын төлөөлөл оролцлоо.

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top