Сэргэлэн суманд таван хүүхэд нэгдүгээр ангид элсжээ

2018 оны 09 сарын 01

Аймгийн төвтэй ойр учир сурагчдын тоо жилээс жилд буурч байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 2018-2019 хичээлийн жилийн нээлт өнөөдөр /2018.09.01/ орон даяар эхэллээ.

Энэ жил ерөнхий боловсролын 814 сургуульд 597.2 мянган хүүхэд суралцах бөгөөд нийт сургуулийн 563 нь хөдөө орон нутагт, 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна.

Хэдийгээр хөдөө орон нутагт сургуулийн тоо харьцангуй өндөр ч суралцагчдын тоо нийслэл, аймгийн төвийн сургуулиудтай харьцуулахад бага байдаг. Энэ нь мэдээж олон шалтгаантай. Тухайлбал, энэ жил Төв аймгийн Сэргэлэн сумын сургууль 14 багш, 13 ажилтан, 67 хүүхэдтэйгээр хичээлийн жилийг эхлүүллээ. Үүнээс нэгдүгээр ангид таван сурагч шинээр элсэн суралцахаар бүртгүүлснээс дөрөв нь ирсэн байна.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.98.10) 2018 оны 09 сарын 03

Сэргэлэн суманд 1-р ангид өмнөх жилийн мөн үеийнхээс 1 сурагчаар нэмэгдсэн байна билээ

0  |  0
зочин(202.9.43.192) 2018 оны 09 сарын 03

хамгын чанартай төлбөргүй дээд сургууль байгуул мөн хуучны ТМС хэдийг байгуул орон сууц барьж тэнд очсон багш ажилчидад үнэгүй өг 5000 мянган оюутан төвлөрлүүл тэнд юм бүхэн бий болно дарга нар биеээ барьж шуналаа дарвал хоёр жил идэж шамшигдуулахгүй бол үүнийг хийж болно

0  |  0
Гуйя..(103.9.90.50) 2018 оны 09 сарын 03

Бодлого, төлөвлөлт алдагдсаны тод жишээ. Сонгуулийн мажоратор тогтолцоотой ч холбоотой. Гишүүн болгон тойрог руугаа хэрэгтэй хэрэггүй хөрөнгө оруулалт чирж төсвийн хөрөнгийг үрэн таран хийж байна. Хөдөөд хүн эмчлүүлдэггүй эмнэлэг, хүүхэд сурдаггүй сургууль, хэн ч явдаггүй зам, хэн ч хэрэглэдэггүй цахилгааны шугам зөндөө зөндөө.. УИХ-ын гишүүдийн эрх арай дэндүү! Засаг хийх ажлаа 4, 1 жилээр төлөвлөөд гишүүд тэрнийх нь төсвийг үг дуугүй батлаад, гүйцэтгэлийг нь хянаад явдаг бол ийм балай юм болохгүй! УИХ, ЗГ-ын хийх ажлын ялгаа зааг хэрэгтэй бн. Битгий ард түмний хийх ажилд оролцооч! Гуйя!!

0  |  0
Хаян(202.9.40.225) 2018 оны 09 сарын 02

Ерөнхийлөгч маань тэгэхээр ийм цөөхөн хүүхэдтэй сургуулийг сонгож очиж хичээлийн шинэ жилийн нээлтэнд нь оролцжээ. Ямар утга учиртай байсан юм бол доо.

0  |  0
MGL(202.131.225.197) 2018 оны 09 сарын 02

XA XA VIP surguuli bn da

0  |  0
muugii(122.201.24.176) 2018 оны 09 сарын 02

tatan buulgaad uur sum esvel aimgiin tuvtei ni negtgeh hergetei sh dee.yun elentsegiih ni 4 huuhedtei surguuli ve tamin ee

0  |  0
өөр зүлд дэмийрэгч(103.212.116.175) 2018 оны 09 сарын 02

Асар их үргүй зардал шүү СҮХБАТ гишүүнээ

0  |  0
дэмий(202.9.42.215) 2018 оны 09 сарын 01

ийм сумууд зөндөө.татан буулгая

0  |  0
ganaa(37.123.160.214) 2018 оны 09 сарын 01

aimgiin tuviin hajuud sum bh hereg algaa 67 huuhded 14 bagshtai gnee galzuurmaar yum

0  |  0
самдан(66.181.160.81) 2018 оны 09 сарын 01

А.Сүхбат юу хийж байдаг юм.

0  |  0
энэ(66.181.161.83) 2018 оны 09 сарын 01

бензин колонк ч байхгүй лут сум шүү дээ

0  |  0
Top