ЭЕШ-н дүнгээр Дорнод аймаг тэргүүлж, Баянхонгор аймаг сүүл мушгижээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 02

Энэ жил ЕБС төгсөгчдөөс авсан элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр Дорнод аймаг 535.3 оноогоор тэргүүлсэн бол Увс аймаг 520.6 оноогоор удаалж, Өвөрхангай аймаг 520.4 оноогоор гуравдугаарт жагссан байна.

Харин Баянхонгор аймаг 487.7 оноогоор сүүл мушгижээ. Тус аймагтай хамт сүүлийн гурван байрт Булган, Өмнөговь аймаг бичигдсэн байна. Баянхонгор аймаг сүүлийн гурван жил ЭЕШ-н дундаж дүнгээр сүүлийн таван байрт бичигджээ. Хэдийгээр Баянхонгор аймаг төвөөс тийм ч алслагдаагүй ч гэсэн сургалтын чанар тааруу байгааг салбар яамнаас онцолж байсан юм. Хүснэгтийг тэргүүлсэн Дорнод, Увс, Өвөрхангай аймгууд сүүлийн гурван жил эхний 10 байрт бичигдэж байгаа ажээ.

Б.Азаа

zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.122) 2018 оны 09 сарын 02

Гурван булаг сум/ Баянхонгорын / усанд орох халуун усны газаргүй. Гэтэл суврага босгоно гээл солиорол байхын бнө лээ нутгиын удирдлагууд нь

0  |  0
зочин(112.72.15.194) 2018 оны 09 сарын 02

Данх тарааж байхаар нтгийнхаа боловсролын чанарт анхаармаар

0  |  0
Top